Б.Гарамгайбаатар: Улс төрийн халаа сэлгээ хийхгүй байхыг сайд нарт даалгасан

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 26

УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийлээ. Бүлгийн хурлаар таван асуудал хэлэлцэж, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Таван толгойн төслийн талаарх мэдээлэл сонссон байна. Мөн эдийн засгийн ил тод байдлыг дэмжих, өршөөл үзүүлүүлэх хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцжээ.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Тендерийн хуулийг эргүүлэн татжээ. Засч, залруулах зүйл байсан учраас Загсийн газар буцаан татсан байна. Мөн нэмэгдсэн өртгөн албан татварын авто бинзен, дизелийн түлшний татвар нэмэгдүүлж байгаа талаар мэдээлэл өгснөөс гадна эдийн засгийн хуулийн талаар өөрийн бодлоо илэрхийлжээ. Мөн хурлаар АН-ын дотоод асуудал, боловсон хүчнийг нэмгдүүлэх, талаар тусгайлан ажлын хэсэг байгуулахаар болжээ. Б.Гарамгайбаатр: "Улс төрийн шахаагаар боловсон хүчнийг ажилгүй болгохгүй байх талаар Ерөнхий сайд салбар яамдын сайдуудтайгаа зөвшилцөх шаардлагатай байна гэж үзлээ. “Оюутолгой”-н гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой асуудлаар гишүүд санал бодлоо хэлсэн. Гэрээнийхээ дагуу ажил явагдахгүй байгааг анхааралдаа авахыг сануулсан. Монгол Улсын сайд М.Энхсайханаас “Таваантолгой”-н асуудлаар асуулга асуусан байсан боловч дараагийн ажил тулгарсан учраас материалаа тарааж өгсөн" гэлээ.

Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. 

- Шатахууны татварыг нэмэгдүүлснээр дотоодын зах зээл дээр үнэ нь өсөхгүй гэсэн баталгаа бий юу?

- Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Засгийн газар нефьт, нефьтийн бүтээгдэхүүний үнэ тогтворжуулах хэлэлцээрийн дагуу тодорхой хэмжээгээр дэмжлэг үзүүлж ажилласан. Одоо бол дэлхийн зах зээл дээр нефьтийн үнэ унаж байгаатай холбогдуулаад тодорхой боломж байна гэж үзэж Засгийн газар  нефьт импортлогч нартай тохиролцсон юм билээ. Үүний дагуу нэмэгдсэн өртгийн албан татварыг тогтоосон гэдгээ Засгийн газар тайлбарласан. Тиймээс энэ асуудал шийдэгдсэн гэж ойлгож болно.

- Яам, агентлагт улс төрийн шахаагаар томилгоо хийхгүй байхыг анхааруулсан гэж байна. Тэгэхээр бүх нам хамтарснаас хойш улс төрийн томилгоо хийх байдал гарч байна гэсэн үг үү?

- Шулуухан хэлвэл тийм зүйл ажиглагдаж байна. Намууд хамтарч засаг байгуулснаас хойш шинээр томилогдсон сайдууд, тодорхой яамдууд дээр халаа, сэлгээний асуудал эхэлсэн гэсэн мэдээлэл гарсан учраас энэ талаар хэлсэн гэсэн үг.

- Өрийн удирдлагын тухай хуульд Засгийн газар баталгаа гаргах гэдэг заалт байна. Засгийн газрын баталгаа гаргах компаниудын нэрсийг олон нийтэд ил болгох ёстой юу? Үүнийг АН юу гэж бодож байгаа вэ?

- Өрийн удирдлагын тухайн хууль зайлшгүй шаардлагатай байгаа. Харамсалтай нь МАН-ыхан тус хуулиар нэгдсэн ойлголцолд хүрээгүй байна гэсэн учраас тодорхой хэмжээгээр хойшлогдож байгаа. Өр нэмж тавихгүй гэдэг зөвшөлцлийн гэрээ байгуулсан учраас энэ асуудал нь тэдэнд тээг болж байгаа байх. Засгийн газрын баталгаа нь хувийн хэвшлийхэн гадаадаас зээл авах боломжийг нээж өгч байгаа юм. Энэ хуулийг гаргах тал дээр АН-ын бүлэг маш идэвхитэй ажиллаж байна.

Л.Од

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Xayana(43.242.243.216) 2015 оны 01 сарын 27

Yrid onyydad xiisen yls turiin xalaa selgeegeer ajilgvi bolgoson XVMVVSEE xyychin ajild ni ergvvleed TAVICHIXSAN Garamgaibaataraa. :-bd

0  |  0
Top