Нөөцийн мах асуудал дагууллаа

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 26

Нийслэлчүүдийн хаврын хүнсний хэрэгцээнд зориулж нөөцийн махыг бэлтгэн зах зээлийн үнээс хямд өртөгөөр иргэдэд нийлүүлдэг. Энэ жилийн нөөцийн махны хувьд нэг сарын 25-ны өдөр иргэдийн гар дээр очно хэмээн мэдэгдэж байсан ч асуудал дагууллаа. Учир нь энэ оны төсвийн тодотголоор нөөцийн махны үйлдвэрүүдэд нэг кг тутамд өгдөг 1000 төгрөг буюу үйл ажиллагааны зардлыг танасан нь үйлдвэрлэгчдийн санаанд нийцэхгүй байгаа аж. Мөн нөөцийн мах бэлтгэгч компаниудын өмнөх жилийн үйл ажиллагааны зардлаас 4.5 тэрбум төгрөгийг олгоогүй байгаа. Тиймээс цаашид яамны зүгээс хувийн хэвшлийнхэнд өгөх үйл ажиллагааны зардлыг танасан тохиолдолд махны үнийг үйлдвэрлэгчид өөрсдөө тогтооно гэдгийг мэдэгдсэн юм.

Д.Солонго

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top