Байнгын хороод хуралдана

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 27

1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Г” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.06.12-ныЧөлөөт бүсийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/.

2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

  • Зөвшөөрлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.06.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;

  • Монгол хэлний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг нарын 6 гишүүн 2014.06.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, санкцтай холбоотой асуудлаар, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо болон Төрийн байгууллатын байнгын хороонд хүргүүлнэ/.

3.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Байгаль орчны төлөв байдлын 2014, 2015 оны тайланг сонсох;

  • Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны даргыг сонгох тухай асуудал;

  • Бусад.

4.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “Г” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Өргөдлийн байнгын хорооны дүрмийг шинэчлэн батлах тухай;

  • Өргөдлийн байнгын хорооны гишүүдийн ажиллах чиг үүргийн хуваарийг шинэчлэн батлах тухай;

  • Өргөдлийн байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт орсонтой холбогдуулан ажлын хэсэг байгуулах тухай 2014 оны 02, 10 дугаар тогтоолуудад өөрчлөлт оруулах тухай;

  • Бэлчээрийн асуудлаар ирүүлсэн иргэдийн өргөдлийг Байнгын хорооны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай;

  • Өргөдлийн байнгын хорооны 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах тухай;

  • Өргөдлийн байнгын хорооны 2014 оны шийдвэрүүдийн хэрэгжилтийн тухай.

​        ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, СЕМИНАР:

  • “Эрүүл элэг-Эрүүл Монгол хүн” сэдэвт хэлэлцүүлэг 09.00 цагаас “А” танхимд;

  • Төрийн байгуулалтын байнгын хороо, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс “Макро эдийн засгийн Т21 загвар”-ыг танилцуулах семинар 09.00 цагаас “Б” танхимд;

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top