Өнөөдөр болох үйл явдал

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 27

Corporate/МХАҮТ-ийн дэргэдэх/ зочид буудалд

09:00 цагт МУ-ын агаарын зайд шинэ технологи нэвтрүүлэх, агаарын тээвэрлэгчдэд илүү тааламжтай, эдийн засгийн үр ашигтай агаарын замуудыг нээх чиглэлээр ОУ-ын иргэний нисэхийн байгууллага болон ОУ-ын агаарын тээвэрлэгчдын холбооны төлөөлөл оролцсон зөвлөлдөх уулзалт болно. Утас:91615500

Монголын архитекторуудын эвлэлд

09.30 цагт Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар Монголын архитекторуудын эвлэлийн үйл ажиллагаатай танилцана.  Холбогдох утас: 99075060

Төрийн ордонд

10:00 цагт Шадар сайд Францын элчин сайдтай уулзалт хийнэ.

12:00 цагт Шадарт сайд НVБ-ын суурин телеелегчтэй хийх уулзалт болно.

15:00 цагт Шадар сайдын эрхлэх агентлагуудтай хийх уулзалт болно.

МН мэдээллийн төвд

11.00 цагт МАН-ын шинэчлэлийн хорооноос Монгол Улсын эдийн засгийн алуурчдыг зарлах, хариуцлага нэхэх асуудлаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Уулын спортын холбооноос “Монголчууд Эверестийн оргил өөд хамтдаа” хэмээн уриалж, хэвлэлийн бага хурал зарлалаа. Уулын спортын ОУХМ, Олон Улсын шилдэг уулчин, Монгол Улсын Гавьяат тамирчин, Ховд аймгийн Онцгой байдлын газрын сургагч багш, ахмад тамирчин Т.Гүррагчаа Эверэстийн ноён оргил Жомолунгмад авиралт хийхээр бэлгэлдээ гараад байна. Холбогдох утас: 9908-8881, 99768191, 262073, 62263003

б “Монголд үйлдвэрлэв, Цагаан сар-2015” үзэсгэлэн худалдаа

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Монголд үйлдвэрлэв, Цагаан сар-2015” үзэсгэлэн худалдаа өнөөдөр эхэлнэ. Энэхүү үзэсгэлэн худалдаа энэ сарын 27-оос ирэх сарын 04-ий өдрүүдэд зохиогдох юм. Үзэсгэлэн худалдаа “Мишээл экспо”, “Драгон төв”, “Шөнийн зах” болон нийслэлийн дүүргүүдэд зохион байгуулагдана. б ШУТИС-ийн Төв номын сангийн 604 тоот хурлын танхимд 09:00-16:00 цагт Багш, инженер бэлтгэх чиглэлийн сургуулиудын хөтөлбөрийг олон улсын магадлан итгэмжлэлд хамруулахад дэмжлэг үзүүлэх тухай Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны үйл ажиллагааны зорилтын хүрээнд Германы Инженер, мэдээлэлзүй, байгалийн ухаан, математикийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлэх агентлаг /ASIIN e.V./, хөтөлбөрийн магадлан итгэмжлэлд тавигдах шалгуурын үзүүлэлтийг танилцуулах сургалт семинарыг Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл болон Шинжлэх ухаан технологийн их сургууль хамтран зохион байгуулах гэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top