Тэтгэлэг авах голч дүнгийн босго өндөрслөө

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 27

Өчигдөр хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад суралцагчийн тэтгэлэг олгох журам”-ыг өөрчлөн баталсан байна. Өөрөөр хэлбэл тэтгэлэг олгоход бакалаврын хөтөлбөрт суралцагчийн голч дүн 2.0-оос доошгүй байсныг 3.0-аас доошгүй болгож, магистрын хөтөлбөрт шинээр элсэгчийн бакалаврын дипломын голч дүн 2.8-аас доошгүй байсныг 3.2-оос доошгүй гэж, докторын хөтөлбөрт элсэгчийн магистрын дипломын голч дүн 3.0-аас доошгүй байсныг 3.5 болгон өөрчилсөн байна.

Мөн 50 хувийн тэтгэлэг авахад голч дүн 3.4 болон түүнээс дээш байсныг 3.6 болгон, 75 хувийн урамшууллын тэтгэлэг авах өдрийн ангийн магистранд, докторантын голч дүн 3.6-аас дээш байсныг 3.8-аас дээш болгон өөрчилсөн байна. Мөн сургуулиуд сурагчдын дүнг бодитой бус дүгнэж сурлагын дүнг буруу мэдүүлсэн тохиолдолд хуульд даасны дагуу хариуцлага хүлээлгэх аж.

Д.Солонго

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ээний(202.179.11.94) 2015 оны 01 сарын 28

яг зөв

0  |  0
yes(108.247.248.150) 2015 оны 01 сарын 27

zov zov

0  |  0
Top