”Монголд үйлдвэрлэв, Цагаан сар-2015” үзэсгэлэн худалдаа өнөөдөр эхэлнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 27

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор  жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг  “Монголд үйлдвэрлэв, Цагаан сар-2015” үзэсгэлэн худалдаа өнөөдөр эхэлнэ. Тодруулбал, тус үзэсгэлэн худалдаа энэ сарын 27-оос ирэх сарын 4-ний өдрүүдэд  үргэлжлэх юм. Үзэсгэлэн худалдаа  “Мишээл экспо”, “Драгон төв”,“Шөнийн зах” болон нийслэлийн  дүүргүүдэд зохион байгуулагдах юм.

Харин  албан ёсны нээлтээ маргааш хийнэ. Энэ удаагийн үзэсгэлэн худалдааны Ерөнхий зохион байгуулагчаар  Монгол Улсын Аж үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, НЗДТГ оролцож байна. Хэдхэн хоногийн дараа тохиох сар шинийн баяртаа үндэсний үйлдвэрээ дэмжсэн худалдан авалт хийцгээе. Төвийн зургаан дүүрэгт дараах байршилд “Монголд үйлдвэрлэв, Цагаан сар-2015” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top