Ирэх долоо хоногоос хүйтний эрч суларна

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 27

Энэ долоо хоногоос эхлэн ихэнх нутгаар хүйтний эрч чангарлаа. Хүйтний эрч ирэх сарын 2-ныг хүртэл буурахгүйг Ус, цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлэв. Өнөөдөр баруун зүгийн нутгийн урд хэсэг маргааш, 31-нд зарим газраар цас орох юм байна. Ойрын өдрүүдэд томоохон, голуудын сав газар, Увс нууруудын хотгор, Баянхонгор аймгийн Хүрэнбэлчирт шөнөдөө -33-38 градус, өдөртөө -18-23 градус, говийн аймгийн нутгуудаар шөнөдөө -18-22 градус өдөртөө -8-13 градус бусад нутгаар шөнөдөө -23-28 хэм, өдөртөө -12-17 хэм хүрч хүйтэрнэ. Төвийн нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө голуудын сав газраар -33-38 хэмийн хүйтэн хононо. Харин ирэх долоо хоногоос хүйтний эрч суларна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top