Испанид Грекийн сөнөөгч осолдов

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 27

Грекийн сөнөөгч онгоц Испанид газардах үедээ осолдлоо. Дотор нь явсан найман франц, хоёр грек нисгэгч бүгд амиа алджээ. “F-16” нэртэй сөнөөгч Испанийн Албасет цэргийн баазад газардах үедээ нисгэгчийн буруутай үйлдлээс болж осолдож, сөнөсөн байна.

 Эх сурвалжийн мэдээлснээр онгоцны грек нисгэгчид буруу маневр хийсний улмаас нислэгийн талбайд хэт хүчтэй буухдаа их биеэрээ газар мөргөж дэлбэрсэн аж. Энэ тухай Францын батлан хамгаалахын сайд Жеан Ивес Ле Дриан “Осол болсон нь үнэн. Онгоц тодорхой хурдаар газардах ёстой байсан ч буруу тооцоолсноос дэлбэрсэн” гэжээ.

Түүнчлэн зарим хэвлэлд бичсэнээр уг нислэгийн зурваст Франц, Италийн маш олон хүн бэртэж гэмтжээ. Уг сургалтын баазад АНУ, Дани, Герман, Бельги, Их Британи зэрэг хэд хэдэн орны хамтарсан агаарын сургуулилт явагддаг олон улсын аеродромм аж.

Т.Бат

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top