Технологийн паркийн шугам сүлжээг Чингис бондын үлдэгдлээс санхүүжүүлнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 27

 “Эмээлтийн хөнгөн үйлдвэрлэлийн үйлдвэрлэл технологийн парк” ОНӨТҮГ-ыг 2014 онд байгуулж байсан билээ. Тэгвэл энэ онд тус байгууламжийн бүтээн байгуулалтанд 182 тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөсөн байна. Өөрөөр хэлбэл нийслэлийн хөрөнгөөр буюу 1.6 тэрбум төгрөгөөр паркийн хашаа барих, түр хүчдэл, түр усан хангамж татах ажлыг хийх бол, 103 Мвт хүчин чадалтай станцийг хувийн хэвшлийн хөрөнгөөр буюу 30 тэрбум төгрөгөөр барихаар төлөвлөсөн байа. Мөн хоногт 20000 М3 ус цэвэршүүлэх цэвэрлэх байгууламжийг Европын сэргээн босголтын банкны 30 сая еврогийн хөрөнгө оруулалтаар, инженерийн шугам сүлжээг байгуулах ажлыг нийт 75 тэрбум төгрөг буюу Чингис бондын үлдэгдлээр санхүүжүүлэхээр болсон байна.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top