Хамгаалах хувцас өмсөөгүй хүүхдийг хурдан морины уралдаанд оруулахгүй

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 27

Мэргэжлийн хяналтын байгууллагын цахим хурал боллоо. Тус хурлаар  сар шинийн баяртай холбоотойгоор МХЕГ-ын дарга Д.Батмөнх төв, орон нутгийн Мэргэжлийн хяналтын байгууллагуудад үүрэг, чиглэлийг өгсөн байна. Үүнд, Хүнсний аюулгүй байдал,  орон нутгийн өвлийн хурдан морины уралдааны унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах хувцас өмсөөгүй хүүхдийг уралдаанд оруулахгүй байх, мал амьтны галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх, авах арга хэмжээг сайжруулах, иргэдийг аюулгүй баталгаатай зам гүүрээр зорчих, ханиад томууны эсрэг арга хэмжээ авч  ажиллахыг үүрэг болголоо.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top