Хамтран амьдрагч гэж хэн бэ

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 27

Хүний амьдралын хамгийн чухал нь мэдээж гэр бүл. Тогтвор суурьшилтай сайхан гэр бүлийг цогцлоож чадсан хүний ажил хүртэл аяндаа л бүтэж байдаг. Хэдийгээр гэр бүлийн тогтвортой байх эсэх нь хосууд хоорондын харилцаанаас ихээхэн хамаарах хэдий ч гэрлэлт албан ёсны байх нь улам баттай гэр бүлийг нийгэмд бий болгодог. Залуу хүн бүхэн хуримаа хийн, гэрлэлтээ батлуулж, үр хүүхэдтэй болоод сайхан амьдрахыг мөрөөддөг. Гэтэл сүүлийн үед манай залуус хамтран амьдрагч хэмээх нэрийн дор баталгаагүй гэр бүлийг олноор үүсгэх болсон. Харин Хамтран амьдрагчид нь жинхэнэ утгаараа гэр бүл болж чаддаггүй гэнэ. Нийгмийн эмзэг сэдэв болсон энэ асуудалд ямар нэгэн эрхзүйн зохицуулалт байдаггүй. Тэгвэл нийгмийн энэ эмзэг харилцааг уран бүтээлчид сүүлийн үед хөндөх болжээ. Үүний нэг нь удахгүй дэлгэцнээ гарах “Хамтран амьдрагч” уран сайхны кино юм.  Гэхдээ энэ асуудлыг бүрэн утгаар нь нийгэмд зөв ойлгох талаас нь хөндөж чадсан уу гэдэг эргэлзээтэй. Тиймээс бид энэ удаа та бүхэндээ ХАМТРАН АМЬДРАГЧ байхын сайн, муу талуудыг хүргэхээр шийдлээ.

Сайн тал нь:

  • Хамтран амьдрагч нар ихэвчлэн байр хөлслөх, түрээслэх зэргээр амьдрах биеэ даах байр сууринаас ханддаг нь сайшаалтай.
  • Бие биеийнхээ зан чанар, жижиг сажиг дутагдал, өвөрмөц онцлог зэргийг илүү сайн мэдэрдэг.
  • Гэр бүл болохоос өмнөх туршилтын энэхүү хугацаанд түүнтэй амьдралаа холбох хэрэгтэй эсэхээ шийдвэрлэх эгзэгтэй, чухал мөч.
  • Цаад хүнийхээ сайхан тийм ч таатай биш дадал дуршил, амьдралын хэв маягт зохицох, дасахад эерэг нөлөөтэй.
  • Шууд гэр бүл болсон залуу хосууд чухам хүлээцгүй тэвчээргүй, хэн хэнийхээ алдаа дутагдлыг уучилж чаддаггүй зан чанараасаа болж л муудах, эцэстээ салж сарнихад хүрдэг шүү дээ.
  • Энэ хугацаанд ажил амьдралдаа дарамт, хүндрэлгүйгээр хэзээ хүүхэд гаргавал тохиромжтойг шийдвэрлэх, товлох боломжтойгоор давуу юм.
  • Хуримлахаасаа өмнө хүүхэдтэй болчихоод дараа нь бөөн асуудалтай тулгардаг шүү дээ, зарим залуус.

Муу тал нь

  • Зарим тохиолдолд хамтран амьдрах хугацаа хэт сунжрах нь бий. Энэ нь үл итгэлцлийн эх суурийг тавьдаг байна.
  • Сэтгэл зүйчдийн үзэж байгаагаар гурваас илүү жил хамт амьдарсан хирнээ гэр бүл болоогүй бол цаашид ч албан ёсоор батлуулах сонирхолгүй (аль аль нь) болдог гэнэ.
  • Хамтран амьдрагч нарын үүрэг хариуцлага сулхан байдаг.
  • Хамгийн гол нь “Би ямар албан ёсоор суусан биш. Тэрний өмнө би юу гэж хариуцлага хүлээх юм. Болохгүй бол болино биз” гэсэн хөндий хүйтэн сэтгэлгээ, сэтгэлзүйн хүчин зүйл нөлөөлдөг байна.
  • Хэзээ л бол хэзээ ч явчих магадлалтай, уягдаж татагдах юмгүй хүмүүс.
  • Хамтран амьдрагч нарт бие биенийхээ араар тавих, хууран мэхлэх үзэгдэл цөөнгүй гарсан байна.
  • Хамтран амьдрагч нартаа (ихэвчлэн эрчүүд хамаарна) холбоотой эрүүгийн гэмт хэрэг ч өсөх хандлагатай болсон байна.
  • Хамтран амьдрах гэж байгаа хүнээ судлах, таньж мэдэхийг бүсгүйчүүдэд зөвлөе.
  • Хайртай хүнтэйгээ хамт амьдраад байна гэтэл цаадах нь жирийн луйварчин, хулгайч, үүнээс ч аюултай гэмт хэрэгтэн байхыг үгүйсгэхгүй

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.11.67) 2015 оны 01 сарын 27

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ Номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top