Аж үйлдвэрийн салбарын нэгдсэн бодлого гаргана

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 27

Засгийн газрын өчигдөрийн хуралдааны талаар Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр мэдээлэл хийлээ.

Засгийн газрын өчигдөрийн хуралдаанаар аж үйлдвэрийн бодлоготой хоёр асуудал хэлэлцжээ. Ч.Сайханбилэгийн Засгийн газарт анх удаа аж үйлдвэрийн бие даасан яам байгуулсан. Тус яамны зүгээс аж үйлдвэрийн тал дээр төрөөс баримтлах бодлогыг боловсруулах ажлын хэсгийг байгуулжээ. Энэ ажлын хэсэгт төр хувийн хэвшлийхэн болон салбарын эрдэмтэн судлаачид саналаа хэлж байгаа аж.

Өчигдөр Д.Эрдэнэбат сайд аж үйлдвэрийн талаар төрөөс баримтлах бодлогын үзэл баримтлалын талаар Засгийн газрын гишүүдэд танилцуулж, хэлэлцсэн байна. Үзэл баримтлалыг ойрын үед гаргаж, УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж оруулахыг Д.Эрдэнэбат сайдад даалгасан байна. Л.Мөнхтөр "Өмнө нь Монгол Улсын Засгийн газар, УИХ-аас аж үйлдвэрийн бодлогтой холбоотой тогтоол, шийдвэрүүд гарч байсан боловч хэрэгжилт нь хангалтгүй, зохион байгуулалт тааруу, хэрэгжүүлэх механизм тодорхойгүй байсан учраас тус салбарын бодлого олигтой яваагүй гэдэг дүгнэлтэд хүрсэн байдаг" гэлээ.

мөн "Өнөөдөр Монгол Улсын экспортын бүтээгдэхүүний 82 орчим хувь нь зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүн. Мөн бараг 100 хувь түүхий эдээ гадагш нь гаргадаг. Тиймээс манай улсын аж үйлдвэрийн салбарын өрсөлдөх чадвар сул байна. Монгол Улсын тэргүүлэх чиглэл аж үйлдвэрийн салбар байя. Өнөдөр технолги, шилдэг техник оруулж ирсэн салбар үйлдвэрлэл үйлчилгээг бий болгож, энэ нь манай улсын тогтвортой хөгжлийг хангахад чиглэгдэнэ гэсэн зорилготой. Үзэл баримтлал дотроо хэд хэдэн зорилго тавьж байгаа. Юуны түрүүнд аж үйдвэрийн хууль, эрх зүйг боловсронгуй болгох, бизнес  үйлдвэр эрхлэх таатай орчинг бүрдүүлэх, аж үйлдвэрийн нэгдсэн төлөвлөлтийг бий болгох. Мөн эдийн засгийн тэргүүлэх чиглэлэээ тодорхойлох, аж үйлдвэрийн технологийн парк, чөлөөт бүс, тээврийн асуудлыг хамтад нь шийдвэрлэх юм. Аж үйлдвэрийн салбарт дэвшилтэд технологи ашиглан үйлдвэрлэл хийж, эдийн засагт үлэмж нөлөө үзүүлж байгаа үйлдвэрийг санхүү, хөрөнгө оруулалтын бодлогоор дэмжих хэрэгтэй. Тус салбарт ажиллах боловсон хүчин үе шаттайгаар бэлдэх хэрэгтэй. Энэ бодлого 15 жилийн хугацаанд хэрэгжинэ. Монгол Улс үйлдвэрлэгч орон байх ёстой. Түүхий эдийн гарах урсгал саарчихаар эдийн засаг нь хямардаг улс байж болохгүй. Эдийн засгаа сайжруулахын тулд аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх хэрэгтэй хэмээн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ” гэв.

Л.Од

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bu(103.229.120.156) 2015 оны 01 сарын 27

Uildveriin salbariig bugdiig ni zereg hugjuj chadahgui. Uneheer chadahgui. Harin terguuleh salbar, ursulduh chadvartai buteegdehuuniig todorhoilj ehnii eeljind tuunigee demjij hul deer ni bosgood daraagiin salbar ruu oroh yostoig manai said nar medeh bailgui dee!

0  |  0
Top