АМГ-ын компьютеруудыг битүүмжилжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 27

Ашигт малтмалын газрын удирдалгуудын албан хэрэгцээндээ ашигладаг компьютеруудыг битүүмжилсэн байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар АМГ-ын экс дарга Д.Батхуягийн хэрэгт шинэ нөхцөл байдал илэрснээс Тагнуулын Ерөнхий газрынхан шалгалт хийхээр болсон аж.

Д.Батхуягийн хувьд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох АМГ-ын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж АМГ-ын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж хүнд хор уршиг учруулсан хэргээр буруутгагдан шийтгэгдээд байгаа билээ. Түүнд анхан шатны шүүхээс төрийн албанд ажиллах эрхийг нь 3 жилийн хугацаагаар хасч чанга дэглэмтэй хорих ангид 6.6 жилийн хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэж, Нийслэлийн шүүхээс түүний ялыг хөнгөрүүлж 4 жил жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх шийдвэр гаргасан байдаг.

Д.Солонго

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.26.194.120) 2015 оны 01 сарын 27

ийм улсыг төрд дахин бүү гарга_ хуулиа зас.юуны чинь 2-3- жилээр хасах. %-(

0  |  0
Top