С.Бямбацогт:1072 ширхэг хувьцааг өмч болгох хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 27

МАН-ын бүлэг мэдээлэл хийлээ. Бүлгийн дарга С.Бямбацогт “Өчигдөр МАН-ын бүлэг дөрвөн үндсэн асуудлыг хэлэлцлээ. Нэгдүгээрт Монгол Улсын сайд М.Энхсайханаас “Таван толгой”-н орд газар дээр гадны хөрөнгө оруулагчид, дотоодын компаниудтай хамтарсан түншлэлтэй байгуулахад сонгон шалгаруулалт хийх хэлэлцээрийн талаар мэдээллийг сонссон. Хоёрдугаарт, нийслэл хотын татвар төсвийн тодотголын үед УИХ-д өргөн баригдсан. Нийслэл хотыг татвартай болгох асуудлыг хотын дарга Э.Бат-үүл нэлээн шахаж байгаа. Мөн Нийтийн сонсголын тухай хууль болон Элчин сайдуудын томилгоог бид ярьсан. 2008-2012 оны парламентэд “Таван толгой”-н орд газрыг ард иргэдэд 1.5 сая төгрөгийг бэлнээр болон 1075 ширхэг хувьцаа хэлбэрээр олгосон. Үүнээс тодорхой иргэд 1072 ширхэг хувьцааг эзэмшдэг гэж хүний хөгжил сангийн дэвтэр дээр нь бичигдсэн боловч үхмэл хөрөнгө байдалтай байна. Тиймээс энэ удаагийн Засгийн газрын оруулж ирж байгаа “Таван толгой”-н асуудал дээр эхний ээлжинд ард иргэддээ өгөөжтэй байх тал дээр анхааръя. Мөн үндэсний компани, монголын төрд ашигтай байх ёстой гэсэн шаардлага тавьж ажиллахаар боллоо. Энэ асуудал дээр ажлын хэсэг байгуулж, УИХ-ын гишүүн Я.Содбаатараар ахлуулсан. Эхний ээлжинд 1072 ширхэг хувьцааг амилуулах, ард иргэдийг өмчтэй болгох өмч нь үр ашгаа өгдөг байх хэрэгтэй. Хямралтай хүндрэлтэй үед татварын асуудал яригдах ёсгүй. Тиймээс хотын татварын асуудлыг энэ хугацаанд ярих шаардлагагүй гэж үзлээ. УИХ-д найман Элчин сайд шинээр томилогдохоор орж ирж байгаа юм билээ. Шинэ Элчин сайдуудыг ямар үндэслэлээр томилохоор болсоныг Гадаад харилцааны сайдаас мэдээлэл авахаар боллоо” гэв

Мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-МАН, АН хоёр хамтран засаг байгуулж байх үед “Таван толгой”-н хувьцааг иргэдэд олгосон. Одоо дахиад хамтарч байгаа учраас хувьцааны асуудлыг шийдчих байх гэсэн хүлээлт байна?

-Эрдэнэс Таван толгой компанийн хувьцааны 20 орчим хувийг иргэддээ 1072 ширхэг хувьцаа байдлаар тараасан гэсэн тооцоо байдаг. МАН-ын бүлгийн тавьж байгаа шаардлага бол тэр хувьцааг өмч болгох. Худалдахад үнэ хүрдэг, барьцаалахад барьцаа болж байх ёстой. Гэтэл өнөөдөр иргэн бүртээ хувьцаа эзэмшүүлсэн гэж бичсэн хэрнэ, түүнийг худалдая гэвэл ямар ч үнэ цэнэгүй. Тиймээс эхний ээлжинд өмчийг нь баталгаажуулж өгөх хэрэгтэй байна.

-Бүх томилгоонууд дээр намууд зөвшилцсөн. Элчин сайдууд дээр зөвшилцөл хийгдээгүй гэсэн үг үү?

-Мэдээж төрийн албан дээр мэргэшсэн чадварлаг хүмүүс нь томилогдоод явах ёстой. Улс төрийн албан тушаал дээр хоёр талаасаа тохиролцоод, зөвшилцөөд томилгоо хийсэн. Элчин сайд бол төрийн тусгай албан хаагч. Монгол Улсын Ерөнхийлөгчид УИХ өргөн мэдүүлдэг. Энэ асуудал дээр МАН-тай ямар нэгэн байдлаар зөвшилцсөн зүйл байхгүй. Тиймээс бид энэ асуудал дээр тодорхой хэмжээнд зөвшилцөж, Гадаад хэрилцааны сайдаас тодруулъя гэсэн байр суурьтай байна.

-Эдийн засгийн өршөөлийн хууль дээр бүлэг нэгдсэн байр суурьд хүрсэн үү?

-Эдийн засгийн өршөөлийн хуулийг манай бүлэг дээр хэлэлцье гэсэн боловч ажлын хэсгийн гишүүдийн байр суурь нэгтгэгдээгүй тодорхой биш байсан учраас хэлэлцэх бололцоогүй байсан. Дараагийн бүлгийн хурал дээр хэлэлцэнэ.

Л.Од

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(112.72.11.102) 2015 оны 01 сарын 27

olgarhudiin haa garaas salgaj turd ni ugchihuud gutcval vnemshiltei sonsogdono.

0  |  0
Zochin(31.33.41.104) 2015 оны 01 сарын 27

Ene medrel muutai pyzdak zailaacheee hogiin chaar

0  |  0
irgen(112.72.11.113) 2015 оны 01 сарын 27

ediin zasgiin urshuuld tatvariin uruu tulj chadahgvi shvvh shiider gvitcetgel deer bgaa yuchgvi huhdvvdiig hamruulah heregtei shvv.tun bolohgvi bol ter undur torguuliasni urshuuh heregtei bn.

0  |  0
өндөр болгох нууц(112.72.11.67) 2015 оны 01 сарын 27

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top