АН-ын ҮЗХ-ны нөхөн сонгуульд 39 хүн сонгогдоод байна

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 28

Энэ сарын 12-оос эхлэн АН-ын Үндэсний зөвлөлдөх хороо/ҮЗХ/-ны нөхөн сонгууль аймаг, дүүргийн дунд шатны намын байгууллагуудад явагдаж байгаа юм. Тус намын Сонгуулийн хорооны шийдвэр ёсоор нөхөн сонгуулийг энэ сарын 26-ны дотор явуулж дуусгах ёстой. АН-ын ҮЗХ-ны 228 гишүүнээс төрийн албанд шилжсэн 46-гийнх нь мандат дээр нөхөн сонгууль явуулахаас одоогоор 39 нь сонгогдож, долоон мандатын эзэн тодроогүй байна. Дархан-Уул аймгийн АН-ынхан дотооддоо зөрчилдөн хэл амаа ололцохгүй өдий хүрээд байна. Тиймээс тэд одоо болтол нөхөн сонгуулиа явуулаагүй байна. Мөн Булган аймгийн АН ҮЗХ-ны нөхөн сонгуулиа түр хойшлуулах хүсэлт ирүүлжээ. Нийслэлийн дүүргүүдэд нөхөн сонгууль явагдсан ч зарим газар будлиантай болсон хэмээн тодорхойгүй нөхцөл байдал үүссэн. Тодруулбал, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн АН-ын хорооны нөхөн сонгууль будлиантай болсон хэмээн яригдаж байгаа. Өнгөрсөн долоо хоногт Увс, Төв, Сэлэнгэ, Баянхонгор, Сүхбаатар, Өвөрхангай, Баян-Өлгий аймгийн АН нөхөн сонгуулиа явуулж, нийт 20 хүн ҮЗХ-нд сонгогджээ. Түүнчлэн өмнө нь Хөвсгөл, Говь-Алтай, Архангай, Завхан, Дундговь, Өмнөговь, Ховд, Дорнод аймгийн АН-ын нөхөн сонгуулиар ҮЗХ-нд 19 хүн нөхөн сонгогдсон юм. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Nergui(200.235.159.79) 2015 оны 01 сарын 28

AN-iinhand amjilt husie

0  |  0
Top