Өнөөдөр болох үйл явдал

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 28

09:00 цагт "ЕБС-ийн дотуур байранд амьдарч буй бага ангийн сурагчдын хөгжлийг дэмжих нь" сэдэвт үндэсний сургалт "Улаанбаатар" Зочид буудлын "Хөх асар" танхимд болно. Утас: 98119897

09:00 цагт Татварын Ерөнхий газрын байранд "Татвар төлөгчдөд зориулсан сургалт" болно. Тус сургалт нь Даваа, Лхагва гарагуудад болдог. Утас: 311143

09:00 цагт ЭМСЯ, БСШУЯ, Дэлхийн Эруул Мэндийн Байгууллагатай хамтарсан Харвардын судалгаануудыг танилцуулах уулзалт ЭМСЯ-ны "В" зааланд болно.

10:00 цагт Налайх, Багануур дүүрэгт хот байгуулах иргэдийн саналын дүн, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцүүлэг "Blue sky" цамхагийн Кристал танхимд болно. Хэлэлцүүлэгт нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж, Багануур, Налайх дүүргийн удирдлагууд оролцоно. Утас: 91040607

10:00 цагт Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөл байгуулах чуулган Улаанбаатар зочид буудлын Хархорин танхимд болно.

11:00 цагт Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын хурлын танхимд Сар шинийн баярын өдрүүдээр тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт, зам зорчих хэсэгт өөрчлөлт оруулсан талаарх Улаанбаатар хотын засаг даргын Захирамжийг олон нийтэд хүргэх хэвлэлийн бага хурал болно.

11:00 цагт “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд Хүсэл зорилгоо нэгтгэе хөдөлгөөнөөс “2015-Эв нэгдлийн жил-хуйвалдаангүй амьдарцгаая” сэдэвт хэвлэлийн хурал зарлалаа.

11:00 цагт өөрийнх нь эсрэг мэдээлэл хийгээд, ажлыг нь авахаар улайран дайраад буй хэсэг бусаг улсын талаар мэдээлэл хийхээр МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн Монголын үндэсний олимпийн хорооны байранд хэвлэлийн хурал зарлав.

12:00 цагт Хөдөлмөрийн сайд С.Чинзориг "Оюутолгой" компанийн гүйцэтгэх захиралтай уулзана. Уулзалтаар хямралын үед ажлын байрыг нэмэгдүүлж чаддаггүй юм гэхэд хорогдуулахгүй байх боломж бололцооны талаар болон гадаад, монгол ажилчдын цалингийн ялгааны талаар ярилцана. Уулзалт Хөдөлмөрийн яамны байранд болно. Утас: 91915340

12:00 цагт АШУҮИС-ийн харьяа Сувилахуйн сургуулийн Цөм лаборатори болон Эмийн үйлдвэрийн нээлтийн ажиллагаа АУҮИС-ийн хичээлийн 2-р байранд /Сувилахуйн сургууль нь 3-р эмнэлгийн хойно/ болно. Утас: 98119897, 91913865

12:45 цагт “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд Монголын сагсан бөмбөгийн холбооноос Үндэсний супер лигийн бүх оддын 2015 тоглолт болохтой холбогдуулан мэдээлэл хийнэ. Тоглолтод оролцох баг тамирчдыг зарлах бөгөөд хуралд ирсэн сэтгүүлчдэд мандат олгоно.

 

13:00 цагт Үндэсний Супер Лигийн 2015 оны "Бүх оддын тоглолт"-нд оролцох Монгол Улсын шигшээ баг болон Залуучуудын шигшээ баг, мөн Легионеруудын баг, Бүх оддын тоглогчдын нэрсийг зарлаж, тамирчидтай уулзуулах, мөн тус тоглолтыг сурвалжлах эрх бүхий урилга олгох хэвлэлийн бага хурал "Зууны Мэдээ" сонины Үндэсний Мэдээллийн төвд болно. Утас : 88023710, 88081047

14:30 цагт С.Чинзориг сайд ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Герхард Тийдеманнтай Хөдөлмөрийн яамны байранд уулзана. Утас: 91915340

15:00 цагт ирэх зун Бразилд болох Дэлхийн ур чадварын олимпод оролцох токарь, мужаан, гагнуур, цахилгаан, тогооч, үсчин гоо засал зэрэг есөн мэргэжлээр өрсөлдөх 18 залууг БНСУ-ын КОИКА, Германы ЭСЯ дэмжиж багаж тоног төхөөрөмж болон бусад туслалцааг үзүүлэхээр болсныг нотлох гэрээнд гарын үсэг зурах ажиллагаа Хөдөлмөрийн яамны байранд болно. Утас: 91915340

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top