Өнөөдөр УИХ-ын Байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэх асуудал

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 28

 

Өнөөдөр Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан тус тус болно.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Согтууруулах ундааны хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг 2014.11.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

Согтууруулах ундааны хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.01.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

 

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Зөвшөөрлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.06.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Чөлөөт бүсийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар, 2014.06.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Монгол Улсын Эрдэнэсийн сангийн орлого, зарлагын 2015 оны төсвийн тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол банк 2014.12.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, нууц/;

“Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнгийн тухай.

 

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Монгол Улсын Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын “Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний тухай” 88 дугаар “Хөдөлмөр эрхлэлтийн хувийн байгууллагын тухай” 181 дүгээр конвенцид тус тус нэгдэн орох тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.01.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэгдэн орох/;

“Антарктидийн тухай гэрээнд нэгдэн орох тухай” хуулийн төсөл /Засгийн газар 2015.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэгдэн орох/;

Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай асуудал /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.01.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;

Монгол Улсаас гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн/.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top