Ганц бие залуус “Дугуйтай болзоо”-г зориорой

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 28

Монголын залуучуудын холбоо ирэх хоёр сарыг  хайрын  болгон  зарлаж тус холбооны  дэргэдэх аялал жуулчлалын корпорациас “Дугуйтай болзоо”-г зохион байгуулах ажээ.  Тэд урьд нь  “Унадаг дугуйтай болзоо” гэр бүлийн дугуйтай аяллыг зохион байгуулж байсан туршлагатай билээ. Энэхүү аялалд 30 гаруй гэр бүл хамрагдаж,  Жаргалантын аманд амралтын нэг өдрийг  гэр бүлийнхэнтэйгээ аз жаргалаар дүүрэн өнгөрүүлсэн. Тэгвэл энэ удаад зөвхөн ганц  бие залууст зориулж “Дугуйтай болзоо” аяллыг зохион байгуулж байна. Уг болзоо нь ирэх хоёрдугаар сарын 14-нд  Зайсангийн гүүрнээс - Тээврийн товчооны гүүр хүртэл үргэлжлэх энэ. Энэ хөтөлбөрт олон  сонирхолтой  арга хэмжээ багтсан гэдгийг зохион байгуулагчдын зүгээс дуулгаж байгаа. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top