Талийгаачийг эцсийн замд нь үдлээ

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 28

ӨМӨЗО-нд аялан тоглолтоор явж байх үедээ автын осолд орж нас барсан Шинэ үе продакшны залуу жүжигчин Т.Билгүүнийг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ. Талийгаачтай салах ёс гүйцэтгэхээр олон хүмүүс ирсэн бөгөөд МҮЭСТО-нд түүний гэр бүл, төрөл төрөгсөд, хамт олон, найз нөхөд хамтдаа эцсийн замд нь гаргаж өгчээ. 

Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхөд, хамт олонд гүн эмгэнэл илэрхийлэе. Ум сайн амгалан болтугай!!!!

-Монголын хошин урлагийн нийт уран бүтээлчдийн эмгэнэл-


Тайванбаатарын Билгүүн. 2015 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр зуурдаар нас нөхчиж бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. Тайванбаатарын Билгүүн нь 1984 оны арванхоёрдугаар сарын 21-нд Улаанбаатар хотод мэндэлсэн юм.  2002 онд Нийслэлийн 51 дүгээр сургуулийг дүүргэж  2002-2006 онд СУИС-ыг жүжигчин мэргэжлээр төгсөж, 2005 оноос эдүгээ хүртэл Монголын хошин урлагийн  “Шинэ үе” продакшнд жүжигчнээр ажиллаж байлаа. Тэрбээр тайз дэлгэцийн 100 гаруй дүрийг чадварлагаар бүтээж, мэргэжил нэгт нөхдийнхөө тэргүүн эгнээнд байж чадсан Монголын хошин урлагийн түүчээ болсон авьяаслаг жүжигчин, ард түмний хайртай хүү нь байлаа.

Түүний авьяас билэг, уран чадварыг төр засаг өндрөөр үнэлж Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнасан билээ.

Түүний эелдэг найрсаг, хөдөлмөрч, бүтээлч, дайчин зан чанар гэгээн дүр төрх нь гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхөд, хамтран мөр зэрэгцэн зүтгэсэн уран бүтээлч, үзэгч түмнийх нь зүрх сэтгэлд үүрд мөнх хоногшин үлдэх болно.

Snapshot_2015-01-28_091112
Snapshot_2015-01-28_091112

Snapshot_2015-01-28_091112content_10468117_1526789917581268_6747484709173703593_o

Д.Солонго

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.21.106.137) 2015 оны 01 сарын 30

ум мани бад мэ хум

0  |  0
zochin(202.131.231.250) 2015 оны 01 сарын 29

hairan zaluu

0  |  0
гэгээ(112.72.13.164) 2015 оны 01 сарын 28

ямар харамсалтай хэрэг вэ. итгэхэд бэрх

0  |  0
r(122.201.22.58) 2015 оны 01 сарын 28

orond ni nomgvibayar tarchilj vhsen bol bvr sain bhgvi yu bvr zowj vhsen bol bayarlah blaa hairan zaluu

0  |  0
оюу(194.230.159.196) 2015 оны 01 сарын 28

Ум сайн амгалан болтугай

0  |  0
mgl(112.72.13.116) 2015 оны 01 сарын 28

um sain amgalan boltugai

0  |  0
Nar(112.72.13.245) 2015 оны 01 сарын 28

Genen tsailgan huuhed zangaasaa ch salaagui baisiimdaa

0  |  0
o. khongor(103.229.121.194) 2015 оны 01 сарын 28

Taivan noirsdoo. Bid taniig martahgui

0  |  0
bbb(27.123.214.122) 2015 оны 01 сарын 28

Eviidee

0  |  0
жх(103.10.23.61) 2015 оны 01 сарын 28

үнэхээр харамсалтай байна гүн эмгэнэл илэрхийлэе ард түмний хайртай жүжигчин байсым шүү. эх орныхоо хөрсөнд тайван нойрсдоо та минь

0  |  0
Orj(27.123.215.222) 2015 оны 01 сарын 28

Ум ма ни бад ми хум, хөрсд дэлхийдээ амгалан нойрсдоо, гүн эмгэнэл илэрхийлэе

0  |  0
Mj(122.201.31.126) 2015 оны 01 сарын 28

Um ma ni bad mi hum gun emgenel ilerhiilj bn Ene medeeg hartlaa itgeegui l bsan humuusiin setgel samaag uimuulsen gej jaal shuugildah hatuu togloom bsan bgaasai gej bodoj blaa! Eej aavd n bolon oir dotniihond n emgenel ilerhiiley

0  |  0
od(112.72.13.45) 2015 оны 01 сарын 28

Vneheer haramsaltai.hairan zaluu .um sain amgalan boltugai.

0  |  0
Золбоо(203.91.118.178) 2015 оны 01 сарын 28

Ум сайн амгалан болох болтугай. Хөрст дэлхийдээ тайван нойрсдоо

0  |  0
Ganaa(103.26.193.52) 2015 оны 01 сарын 28

Emgenel ilerxiilii xairan saixan zaluu.xaramsaltai ym bolloo.

0  |  0
Top