АНУ-ын технологийн хамгийн том үйлдвэрлэгчдийн нэг "Apple" корпораци энэ оны эхний хагасын байдлаар түүхэнд байгаагүй өндөр ашигтай ажиллажээ. Энэ оны эхний нэг сарын байдлаар тус корпорацийн орлого 18 тэрбум ам.долларт хүрч өссөн байна. Хамгийн сүүлд тус корпорацийн орлого 2012 оны өдийд 15.9 тэрбумаар хэмжигдэж байжээ. Энэхүү судалгааг Standart and Poors компани гаргасан байна.
Apple-ийн бараа бүтээгдэхүүний борлуулалтын оргил үед хүрэхэд iPhone гар утас өндөр үүрэг гүйцэтгэжээ. Тус гар утас сүүлийн гурван сарын байдлаар дэлхий даяар 74.5 сая ширхэг зарагдаж, урьд байгаагүй амжилт үзүүлсэн гэнэ.
Энэхүү санхүүгийн оргил үзүүлэлтийн тухай Apple-ийн гүйцэтгэх захирал (CEO) Тим Күк мэдээлэхдээ зөвхөн iPhone-ийн борлуулалтыг өсгөх стратегийн арга хэмжээний үр дүн гэсэн байна. Гэхдээ тус корпорацийн өөр нэгэн төхөөрөмж iPad-ийн борлуулалт унасаар байна. Өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад Apple-ийн таблет 18 хувиар бага зарагдсан гэсэн тоон мэдээлэл гарчээ.
Т.Бат
Сэтгэгдэл ( 0 )