Тариаланчдын урамшууллыг үргэлжлүүлэн олгоно

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 28

Төрөөс тариаланчдад олгодог 70000 төгрөгийн урамшууллыг үргэлжлүүлэн олгохоор шийдвэр гаргасан байна. Ингэхдээ дотоодын гурилын үйлдвэр болон Тариалан эрхлэлтийг дэмжих санд нийлүүлсэн улаанбуудайн тонн тутамд нь 70 000 төгрөг олгохоор болсон байна. Уг урамшууллыг 2007 оноос эхлэн тариаланчдад олгож эхэлсэн билээ.

Манай улс 2014 оны ургац хураалтын дүнгээр 315.8 мянган га-гаас 518.7 мянган тонн үр тариа, үүнээс 489, 4 мянган тонн буудай, 164.0 мянган тонн төмс, 102.2 мянган тонн хүнсний ногоо, 51.7 мянган тонн тосны ургамал, 40.3 мянган тонн тэжээлийн ургамал буюу улсын дунджаар га-гаас 16.6 цн үр тариа, үүнээс 16.9 цн буудай, 123.2 цн төмс, 122.9 цн хүнсний ногоо, 24.5 цн тэжээлийн ургамал, 6.4 цн тосны ургамал хураан авсан байна.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top