Лондонд байсан Чингисийн хөшөөг Монголд авчирчээ

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 28

Лондон байсан Чингисийн хөшөөг Монголд авчирчээ. Буриадын уран барималч Даши Намдаковын бүтээсэн Чингис хааны тус хөшөө нь “Halcyon" галлерейд байрлаж байсан ч олон шүүмжлэлд өртөөд байсан. Уг хөшөөг "Ажнай" корпорацийн захирал,УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ авчирсан юм байна.

Хөшөө одоогоор гааль дээр түр саатаад байгаа бөгөөд гаалийн татвар нь ойролцоогоо нэг тэрбум орчим төгрөг болсон сурагтай. Хөшөөг Монголд хаана байрлуулах талаар одоогоор тодорхойгүй байгаа. Ямартаа ч Лондонд ад үзэгдээд байсан Их эзэн Чингис хааны хөшөө ийнхүү эх орондоо ирсэн байна.

a08d52160cb51101big
a08d52160cb51101big

Д.Солонго

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
жужу(119.40.98.2) 2015 оны 01 сарын 28

шал дэмий юманд мөнгө үрэх юм аа, нэртэйгээр нь гадаадад байгаа бүх хөшөөнүүдийг монголд авч ирээч

0  |  0
ххх(202.72.246.106) 2015 оны 01 сарын 28

Шал дэмий юманд мөнгө цацахийн 1 тэрбум төгрөгөөр маш их зүйл хийж болно доо :-/

0  |  0
Top