Ц.Элбэгдорж: Гурван мянганы эхэнд морин жилийн барианд гурван саяулаа боллоо

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 28

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гурван сая дахь иргэндээ зориулж мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр хэлэхдээ “Гурван мянганы эхэнд морин жилийн барианд Монгол улсын иргэн гурван сая боллоо. Гурван сая гэсэн билэгдэлт тоо. Хүний сайн, нутгийн сайхан Монгол улсын гурван сая дахь иргэн болж төрсөн бяцхан иргэндээ сүүн мялаалгаар өргөн ерөөе. Эх орныхоо нэрийг эх цагаан сүлдэндээ залбираан даатгая. Гучин буман монголчууд минь тэнгэрийн тамгат монгол үрсээ өнөд мөнх ивээх болтугай” хурай хурай хэмээн билэгдэл сайхан үгээр ерөөл хайрлалаа.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Оюун(112.72.15.61) 2015 оны 01 сарын 28

Ерөөл бат оршиг.

0  |  0
Top