Гурван сая дахь иргэнд анхаарал хандуулах талаар Засгийн газар хуралдана

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 28

Гурван сая дахь иргэнийг хүлээн авах ажлын хэсэг  Монгол Улсын Ерөнхийлөгчид ажлаа тайлагналаа. Манай улс гурван сая дахь иргэнээ хүлээн авах ажлыг амжилттай зохион байгуулсан бөгөөд гурван сая дахь иргэн болж тодорсон бяцхан иргэнд Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс 2 өрөө байр буюу түүнтэй дүйцэх хэмжээний мөнгө, нэг өдөр төрсөн нийт хүүхдэд мөн Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс урамшуулал олгох бөгөөд нас чацуутан болж төрсөн хүүхдийг 20 аймаг 9 дүүргээс тодруулж  тусгай тэтгэмж, урамшуулал олгох ажлыг аймгийн засаг дарга нарт даалгасан байна.Өнөөдөр Засгийн газар ээлжит бус хуралдаанаар хүүхдүүдэд анхаарал хандуулах асуудлаар хуралдах шийдвэрийг гаргажээ. Монгол Улсын гурван сая дахь иргэн айлын ууган хүүхэд болон мэндэлсэн бөгөөд одоохондоо нэрийг нь өгч амжаагүй байгаа гэнэ. Ямартаа ч Монгол улсын гурван сая дахь иргэн болон мэндэлсэн бяцхан охин болон аав, ээж , гэр бүл, төрөл, төрөгсөд, эмч нарт ард түмнийхээ өмнөөс сайн сайхныг хүсэн ерөөе.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top