Монгол Улсын гурван сая дахь иргэнийг Х.Сэлэнгэ гэдэг

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 28

Монгол Улс гурван сая дахь иргэнээ хүлээж аваад догдлол дүүрэн байна. Энэ мөчид бид гурван сая дахь иргэний ээж Г.Аззаяатай утсаар холбогдсон юм.

-Монгол Улсын гурван сая дахь иргэнийг төрүүлсэн азтай ээж танд баяр хүргэе?

-Баярлалаа.

-Энэ мэдээг хэзээ сонсов. Сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Саяхан сонслоо. Манай аймгийн Засаг дарга Бадраа утасдаж хэлсэн. Сэтгэгдэл өндөр байна. Гурван сая дахь иргэнийг төрүүлнэ гэж огт бодож байгаагүй. Хүмүүс утасдаж баяр хүргээд л байна.

-Охиндоо нэр өгсөн үү?

-Нэр өгсөн.

-Хэн гэдэг нэр өгөв. Хэн нэрийг нь өгсөн бэ?

-Сэлэнгэ гэдэг нэр өгсөн. Өчигдөр бид нэрийг нь өгсөн юм. Нэрийг нь сугалсан л даа. Тэгсэн чинь аавынх нь хамгийн бага дүүгийн өгсөн нэр таарсан нь энэ.

-Монгол Улсын гурван сая дахь иргэнийг төрүүлнэ гэдэг хэн хүнд тохиогоод байхгүй хувь тохиол. Баяраа хэрхэн тэмдэглэх гэж байна. Албаны, ахан дүүсийн гээд нэлээд хүний хөлд дарагдах байх даа?

-Одоогоор тулгамдаад бодсон зүйл алга л байна. Ийм юм болно гэж бодоогүй болохоор бэлдэж барьсан зүйл алга.

Энэ өдөр манай эмнэлэгт дөрвөн хүүхэд төрсөн

Мөн энэ үеэр бид Өмнөговь аймгийн Бүсийн оношлогооны төвийн Жирэмсэний хяналтын комбинатын ерөнхий эмч н.Чулуун-Эрдэнэтэй холбогдсон юм.

-Гурван сая дахь иргэн танай эмнэлэгт мэндэллээ. Баяр хүргэе.

-Баярлалаа. Ганбатын Аззаяа маань 21 настай. Анхны төрөгч. Энэ сарын 24-ны өглөө 08 цаг 27 минут 25 секундэд 3.5 кг жинтэй, 50 см өндөртэй охин төрүүллээ. Г.Аззаяа маань Өмнөговь аймгийн “Энхийн хүслэн” өрхийн эмнэлгийн харьяаны хүн. Улмаар миний хяналтад байж байгаад Отгонжаргал эрхлэгчтэй амаржих тасагт амаржсан. Мөнхбат ахлагчтай, эх баригч Б.Байгалмаа, сувилагч Ц.Ариунчимэг, үйлчлэгч Мөнхцэцэг нарын багийнхан хүүхдийг эх барьж авсан. Ингээд энэ сарын 26-ны өдөр эмнэлгээс гарсан. Одоогоор гэртээ байгаа.

-Гурван сая дахь иргэн танайд төрснийг хэзээ мэдэв?

-Яг 45 минутын өмнө мэдлээ. Манай аймгийн Эрүүл мэндийн төвөөс болон Эрүүл мэндийн яамны мэргэжилтэн Болормаа нар утасдаж хэлсэн. Үүнээс өмнө гадуур хүмүүсийн ярианаас сонсоод бид хяналтын журналаа шүүж үзсэн. Яг мөн эсэхийг нь нягталж. Ингээд яг 45 минутын өмнө л баталгаат мэдээг авлаа даа.

-Энэ өдөр танайд хэчнээн хүүхэд төрсөн бэ?

-Энэ өдөр нийт дөрвөн хүүхэд төрсөн. Тэдний нэг нь гурван сая дахь иргэн маань байлаа. 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ganaa(188.228.85.36) 2015 оны 01 сарын 28

Bayar hurgej bas bayalaj baigaagaa ilerhiilye. Harin 2 nertei ohin gej oilgoloo. Aav eej ni ehleed Selenge gedeg neg ogch . Getel yøronhiiløgch bayar hurgej utasdahdaa Mongoljin gedeg neriig (aav eejiih ni huselteer !!) ogchloo gej oor neg medeelel deer bichsen bna. Ali ali ni saihan ner . Tsag uye, uil yavdaldaa Mongoljin ner ni zohij baina bas saihan ch ner. Aav eej ni shiideh hereg.Za yamarch baisan araasaa tum buman mongoliin ursiig daguulj tumen olondoo tus bolooroi gej yørøøye.

0  |  0
zuugii(202.21.113.198) 2015 оны 01 сарын 28

bayr hurgie, eruul enh az jargaliig bas husie6 aav eejdee achlaltai, uls orondoo heregtei hun bolooroi. uneheer saihan

0  |  0
оюун(112.72.15.61) 2015 оны 01 сарын 28

баяр хүргэе

0  |  0
найраа(112.72.13.160) 2015 оны 01 сарын 28

мэдээж найраа орсон биз дээ

0  |  0
Irgen(103.229.120.194) 2015 оны 01 сарын 28

Bayar hurgii mongoliin urs mash olon boltugai :-bd

0  |  0
Top