Гурван сая дахь иргэний үе чацуутан 30 хүүхдийг тодруулна

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 28

Гурван сая дахь иргэндээ улсаас ямар халамж, үйлчилгээ үзүүлэх талаар холбогдох албан тушаалтнуудаас тодрууллаа.

 С.Эрдэнэ: Гурван сая дахь иргэнд 70 сая төгрөг юм уу, орон сууц өгнө 

-   Гурван сая дахь иргэн болж мэндэлсэн иргэндээ Монгол Улс ямар бэлэг барих вэ?

- Монгол Улсын гурван сая дахь иргэн болж төрсөн хүүхдэд Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс 70 сая төгрөг олгоно.  Харин гурван сая дахь иргэнтэй хамгийн ойр төрсөн эхний 30 хүүхдэд тухайн аймаг, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас 70 хүртэлх сая төгрөгийн тэтгэмж, урамшуулал олгох эрхийг өгсөн байгаа.  Засгийн газрын тогтоолоор тухайн аймаг, дүүргийн Засаг дарга, ИТХ-д нь дээрх эрхийг шилжүүлсэн гэж ойлгож болно. 

- Гурван сая дахь иргэнээ хэрхэн алдаршуулах вэ?

-Дөнгөж төрсөн хүүхдийн зураг хөргийг нь хамаагүй авдаггүй монгол уламжлал бий. Тэгэхээр аав, ээжийнх нь зөвшөөрлийг авч, тодорхой эрхзүйн орчин бүрдүүлж байж энэ асуудлыг ярина. Өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаан хуралдана. Түүгээр гурван сая дахь иргэн болон түүний чацуутнуудыг хэрхэн, яаж алдаршуулах вэ гэдгийг ярилцаж шийдвэр гаргана.

 

Г.Шийлэгдамба: Гурван сая дахь иргэн маань айлын ууган охин

-Гурван сая дахь иргэний маань эрүүл мэндийн байдал болон ээжийнх бие ямар байгаа вэ?

-Монгол Улсын гурван сая дахь иргэн маань 2015 оны нэгдүгээр сарын 24-ний 08.27 цагт эх орондоо мэндэлсэн. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нэгдсэн эмнэлэгт 3500 гр жинтэй, 50 см урттай охин төрсөн. Одоогийн байдлаар эх, хүүхдийн биеийн байдал сайн байна.

-Айлийн хэд дэх хүүхэд вэ?

- Энэ иргэн маань тухайн гэр бүлийн анхны хүүхэд. Эх орондоо айлын ууган охин болж ирсэн.

-Чацуутнуудаар нь хэдэн хүүхэд тодруулсан бэ?

-24-ний өдөр нийт 181 иргэн мэндэлсэн. Үүнээс гурав нь хилийн чанадад буюу АНУ-д төрсөн.

-Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг гурван сая дахь иргэндээ яаж үзүүлэх вэ?Ямар нэгэн хөнгөлөлт, урамшуулал байх уу?

-Үүнийг үдээс хойш хуралдах Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэнэ. Гурван сая дахь иргэнийг төрүүлсэн эх болон бусад чацуутнуудтай нь холбоотой асуудлыг хэлэлцэнэ. 

Л.Од

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Батаар(124.158.77.8) 2015 оны 01 сарын 28

3 сая дахь иргэнд Шийлэгдамба ямар хамаатай юм бэ тэр хүүхэд олж байхад өрөөндөө архи уугаад л сууж байсийнштэй

0  |  0
unshigch(202.70.43.18) 2015 оны 01 сарын 28

jambal guai yum bolgoniig bitgii hardaj bai uilst chini muu shuu Ta nart bayr hurgej az jargal husie

0  |  0
жамбал(112.72.13.160) 2015 оны 01 сарын 28

яаж тодруулж байна, ямар найраа орсон бэ

0  |  0
Top