Гурван сая дахь иргэнд нутгийн удирдлага хоёр өрөө байр өгөхөөр болжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 28

Монгол Улс гурван сая хүн амтай болсон баярт үйл явдал тохиогоод байгаа билээ. Засгийн газрын зүгээс гурван сая дахь иргэнд Х.Монголжинд 70  сая төгрөг өгөхөөр болсон бол Өмнөговь аймгийн ЗДТГ-аас гурван сая дахь иргэндээ хоёр өрөө байр өгөхөөр болсон байна. Энэ талаар Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа “Бид гурван сая дахь иргэндээ хоёр өрөө байр өгөхөөр ярилцаж байна. Саяхан холбогдох албаны хүмүүстээ очиж хүндэтгэл үзүүлэх үүрэг өгсөн. Одоо гэрт нь очиж яваа байх. Би тун удахгүй Монгол Улсын гурван сая дахь иргэндээ хүндэтгэл үзүүлнэ” гэжээ.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Самар(103.229.123.110) 2015 оны 01 сарын 28

Болж дээ.сайхан мэдээ

0  |  0
Top