Гурван сая дахь иргэнийг маргааш алдаршуулна

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 29

 Гурван сая дахь иргэнтэй зэрэгцэж 181 хүүхэд чацуутан болж төрсөн. Тэгвэл эдгээр хүүхдүүдийг алдаршуулах үйл ажиллагааг зохион байгуулахад Засгийн газрын зүгээр бэлэн болсон бөгөөд Монгол Улсын гурван сая дахь иргэнийг 70 сая  хүртэл төгрөгийн  үнэ бүхий орон сууц буюу түүнтэй тэнцэх хэмжээний мөнгөн шагналаар шагнаж, түүний чацуутнуудад гурван сая төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгох юм.

Мөн Монгол Улсын гурван сая дахь иргэн тодорсноос бусад аймаг, нийслэлийн дүүрэгт Монгол Улсын гурван сая дахь иргэний мэндэлсэн өдрийн цаг хугацаатай хамгийн ойр мэндэлсэн нэг чацуутанд  мөн 70 сая төгрөгийн үнэ бүхий орон сууц буюу түүнтэй тэнцэх хэмжээний мөнгөн шагналаар шагнаж, нийтэд алдаршуулах ажлыг аймаг, нийслэлийн дүүргийн Засаг дарга орон нутагтаа зохион байгуулахаар болжээ. Гурван сая дахь иргэнээ алдаршуулах арга хэмжээг маргааш Монголын Хүүхдийн ордонд зохион байгуулахаар болсон байна.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ХАЛ ҮЗСЭН БУУРАЛ(203.194.116.156) 2015 оны 01 сарын 29

ХҮҮХЭЭД, ХӨӨРҮҮ МОНГОЛЧУУД АА! ”ГУРВАН САЯ ДАХЬ” ГЭХ НЭР ХҮЧЭЭР ЗҮҮЛГЭСЭН ЭНЭ ХЭДЭН НЯЛХ АМЬТАДЫГ ЗӨНГӨӨР НЬ ОРХИЖ БОЛОХГҮЙ ЮУ ТА НАР!? ЯЛАНГУЯА ЭДНИЙГ ХӨРӨНГӨӨР ЗОДСОН ЯНЗ БҮРИЙН ЭРГҮҮ ТЭНЭГ ЮМ ХИЙГЭЭД БАЙХААР НААДУУЛ ЧИНЬ ХӨЛТӨӨД, ЦАГААН ХЭЛ АМ ХҮРЭЭД, АЛДАР НЭР, ЭД ХӨРӨНГӨ НЬ ХҮНДЭДЭЭД ХЭЦҮҮ ЮМ БОЛДОГ БИШ ҮҮ! ЯМАР Ч ЮМ ЖИРИЙНЭЭРЭЭ Л БАЙХ САЙХАН, ХЭН ХЭНДЭЭ ХАЛ БАЛГҮЙ. АМАА ТАТАЖ, АМГАЙГАА СОЙГТУН!!!

0  |  0
Top