Гурван сая дахь иргэнд Ерөнхийлөгч бойтогны хонх бэлэглэнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 29

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гурван сая дахь иргэн болон чацуутануудад өөрийн гарын бэлгийг дурсгахаар болсон байна. Түүний гарын бэлгэнд бойтогны хонх багтаж байгаа бөгөөд уг хонх нь Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, зураач П.Цэгмидийн зургийн дагуу нэг хонхон дээр нь Гоо маралын дүрсийг, нөгөө дээр нь Бөртэ чонын дүрсийг Хүннүгийн үеийн хийцээс санаа аван бүтээсэн байна. Одоогоор уг бэлгийг гардуулах тов хараахан гараагүй байна.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top