29 хүүхдэд 70 сая төгрөг өгөхөөр боллоо

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 29

 Гурван сая дахь иргэнтэй зэрэгцэж нийт 181 хүүхэд чацуутан болж төрсөн. Тэгвэл эдгээр хүүхдүүдэд тус бүрт нь гурван сая төгрөг данс нээн олгохоор болсон талаар албаны хүмүүс мэдээллээ. Мөн гурван сая дахь иргэнтэй хамгийн ойр төрсөн нийт 29 хүүхдийг тодруулж тус бүрт нь 70 сая төгрөгийг нэг удаадаа олгохоор болсон байна. Эдгээр 29 хүүхдийг нийт 20 аймаг 9 дүүргээс тодруулах бөгөөд гурван сая дахь иргэнийг алдаршуулах ажил ирэх сарын 10-ны өдөр гэхэд дуусах аж.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
gana(202.179.15.28) 2015 оны 01 сарын 29

sain uil bolj bna mongoliii n urs olon boltugai..

0  |  0
Top