Худалдааны төвүүдийн авто зогсоол нэмэлт хүчээр ажиллана

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 29

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Улаанбаатар хотод байрлалтай худалдааны төвүүд гаднах талбай, автомашины зогсоолд нэмэлт хүн гарган хөдөлгөөн зохицуулалт хийж, түгжрэл саатал үүсгэхгүй байх талаар арга хэмжээ авч ажиллахыг худалдааны төв, захуудын эзэд, удирдлагуудад үүрэг болголоо. Мөн Авто замын ачааллыг бууруулах ажлын хүрээнд Улаанбаатар хотын зургаан дүүргийн нутаг дэвсгэрт мах, цагаан идээний өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байгаа юм.

Д.Солонго

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Өвөө(108.162.139.157) 2015 оны 01 сарын 30

Авто зогсоол нэмэлт хүчээр яаж ажилладаг юм бол? Ухаан муутай мань мэт нь ухаж ойлгохгүй нь. Эрдэм төгс эрхэм дүү нар тусалж хайрлаач.

0  |  0
Top