Тоттенхэм лигийн цомын финалд Челситэй үлдлээ

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 29

Английн Capital One цомын тэмцээний шигшээ шатанд тоглох хоёр багийн нэр тодорхой боллоо. Өчигдөр шөнө Тоттенхэм клуб Шийфелдийн талбайд зочлон 2:2-оор тэнцсэнээр өмнөх тоглолтын нийлбэрээс хамаарч Capital One лигийн цомын аваргын төлөө тоглох эрхтэй болж байна. Тэд ирэх гуравдугаар сарын 1-нд хүчирхэг өрсөлдөгч Челситэй Уэмбли цэнгэлдэх хүрээлэнд учраа таарлаа.

Урьд нь лигийн тоглолтын хүрээнд Тоттенхэм талбайдаа Челсиг 5:3-аар буулган авч шуугиан дэгдээгээд байсан бол цомын финалд Челси хүчирхэг өрсөлдөгчөөсөө хариугаа авах боломж нээгдлээ.

Т.Бат

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top