Н.Номтойбаяр: Өөрсдийнхөө мөнгийг банкаар дамжуулж өндөр хүүтэй зээлж байгаа нь шударга бус

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 29

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр арилжааны банкууд татвар төлөгчдийн мөнгийг бага хүүтэй аваад иргэдэд өндөр хүүтэй зээлдүүлж байгаа талаар мэдээлэл хийлээ.

Нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлал арилжааны банкуудаар дамжуулж иргэдэд цалин, тэтгэвэрийн зээлээр очиж байна. Ингэхдээ маш өндөр хүүтэй олгож байгаа учраас хүүг бууруулах боломжтой хэмээн мэдээллээ. Тэрбээр “Нийгмийн даатгалын санд нэг их наяд гаруй төгрөг хуримтлагдсан байна. Үүнээс 532 тэрбум төгрөгийг арилжааны найман банкинд дунджаар 10.7 хувийн хүүтэйгээр 1-2 жилийн хугацаатай байршуулсан. Арилжааны банкууд энэ мөнгийг тэтгэвэр болон цалингийн зээлээр өндөр хүүтэйгээр иргэдэд өгч байна. Татвар төлөгчдийн цугларсан хуримтлалаас 10.7 хувийн хүүтэйгээр авчихаад үүн дээр 7.3 хувийн хүү нэмж иргэдэд зээлдүүлж байна. Нийт ниймгийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа 320 мянган иргэний 60 орчим хувь буюу 190 мянга нь тэтгэврийн зээлтэй. Үүнд 355 тэрбум төгрөг эргэлдэж байна.

Эдийн засгийн хүндрэл, үнэ ханшийн өслтөөс болж тэтгэвэрийн зээл авагчдын тоо сүүлийн хоёр жил гурав дахин өссөн мэдээллийг Монголбанкнаас авсан. Тэтгэврийн зээлд эргэлдэж буюу 355 тэрбум төгрөгийн хүүг тооцож үзэхэд жилд 64 тэрбум төгрийн хүү төлж байна. Хэрэв зээлдэгч төлбөрөө барагдуулж дуусалгүй нас барсан тохиолдолд, нас барсны тэтгэмж гэж олгодог 620 мянган төгрөгийг банк шууд авдаг. Энэ асуудлыг шийдэх арга зам бидэнд бий. Нэгэнт боломжийн бөгөөд хямд эх үүсвэртэй, их хэмжээний мөнгийг авч байгаа нөхцөлд энэ мөнгөний эх үүсвэрийг бүрдүүлж байгаа иргэд яагаад өндөр хүүтэй, тэтгэвэр, цалингийн зээл авах ёстой гэж. Зөвшилцөлд тулгуурлсан шийдэх зохистой гаргалаа бий. Өнөөдөр ниймгийн даатгалын шимтгэлийг төлж байгаа 600 мянган иргэнээс 260 мянга нь цалингийн зээлтай байгаа. Цалингийн зээлийн дундаж хүү жилдээ ойролцоогоор 54 орчим хувь  байгаа. Үүнд  дунджаар 1.4 их наяд төгрөг эргэлдэж байгаа. Цалингийн зээлийн хүүг бууруулах зорилгоор бид зарим нэг тооцоо судалгааг хийж байна. Тун удахгүй Засгийн газраас санал авсны дараа УИХ-д тогтоол боловсруулж оруулна. Нийгмийн даатгалын шимтгэл төлж, сангийн хуримтлалыг өөрсдөө бий болгочихоод өөрсдийнхөө мөнгийг арилжааны банкуудаар дамжуулж өндөр хүүтэй зээл авч байгаа нь шударга ёсонд нийцэхгүй” гэлээ.

МАН-ын бүлгийн ажлын албаны Эдийн засгийн бодлогын зөвлөх Ч.Энхбат “2014 оны жилийн эцсийн байдлаар нийт 190 мянган ахмад настан 354.5 тэрбум төгрөгийн зээлтэй байна. Эдгээрийн 90 орчим хувь нь Хаан, Төрийн банкнаас зээл авсан. Тэтгэврийн зээл олгож байгаа банкуудад ажиглалт судалгаа хийсэн. Ингэхэд зээлийн эдийн засагч бус ахлах теллер жирийн гүйлгээ хийж байгаа маягаар зээл олгож байсан. Тэтгэврийн зээлийн эрсдэл 99 хувь, үйл ажиллагааны зардал бараг байхгүй. Тэгэхээр хүүг 0.3-0.5 пунктээр буулгах шаардлага тавьж байгаа.

МАН-ын хуулийн зөвлөх Б.Энхбаяр “Нийгмийн даатгалын сангийн хуримтлалыг арилжааны банкуудад байршуулах журам гэж байдаг. Үүнийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл баталж хэрэгжүүлдэг. Тус журамд хүүгийн хэмжээг тогтоохдоо Засгийн газрын бондын хүү, Төв банкны үнэт цаасны дундаж хүү, арилжааны банк хоорондын хүүгийн дундаж хувь хэмжээнээс арилжааны банкуудад байршуудах хүү доогуур байж болохгүй гэж заасан. Монголбанкны хүү 13 хувьтай байгаа. Гэтэл банкуудад байршуулсан мөнгөний хүү Монголбанкны хүүнээс доогуур буюу журмаа зөрчиж байршиж байна. Ингэснээр нийгмийн даатгалын санд орох багагүй хэмжээний мөнгө алдагдаж байна” гэлээ.

Л.Од

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin (202.179.7.84) 2015 оны 01 сарын 31

Sain bain

0  |  0
irgen(43.242.243.129) 2015 оны 01 сарын 30

Nomtoibayr ih tom zuv asuudal tavisan bna.amjilt

0  |  0
Дорж(202.131.231.115) 2015 оны 01 сарын 30

популизмаа зогсоо

0  |  0
borhuu(174.51.227.102) 2015 оны 01 сарын 29

Mash zuv asuudliig hundsun baina. Er ni tetgevriin hugshidin mungiig sar sard ni l olgoh ni zuitei sh dee. Huu avah zorilgoor bank 1 jileer tetgevriig ni ogood ih huu avch baina. Ingej hugshchuudiin avsan mungu oort ni bish uur hund ochij baigaa shuu dee.Sar sard munguu avaad hool und, em tandaa zarstuulah heregtei. tegeed ch 1 sard mash ih tetgevriin uridchilgaa ogch baigaa ni mash buruu

0  |  0
зочин(202.170.68.19) 2015 оны 01 сарын 29

зөв асуудлыг хөндсөн байна.дэмжиж байна.өндөр настнууд 1,6 жилийн зээл авахад хүүд нь 3-4 сарын тэтгэврээ өгч байна.Даруй шийдэж хүүд авсан мөнгийг нь буцаан олгуулах хэрэгтэй

0  |  0
Chuka(103.11.192.34) 2015 оны 01 сарын 29

Nomt mash zuv yarij baina

0  |  0
Дорж(202.170.80.25) 2015 оны 01 сарын 29

Маш зөв. ХААН ,Төрийн банкууд тэтгэврийн насны хүмүүсийг сорон мөлжиж бн. Даруй шалгаж настан буурлуудыг зээлийн хүүгийн дарамтаас салгах хэрэгтэй.Номтойбаярт амжилт хүсье.

0  |  0
zuv bn(103.11.192.178) 2015 оны 01 сарын 29

zuv bn ...

0  |  0
АРД ОЛОН(103.10.23.106) 2015 оны 01 сарын 29

ҮНЭН ҮГ ХЭЛЛЭЭ

0  |  0
Top