“Саусгоби сэндс”-ийн шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 29

“Саусгоби сэндс” компанийн экс удирдлагуудад холбогдох хэргийн шүүх хурал хоёр дахь өдрөө Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд үргэлжилж байна. Энэ хэрэгт “Саусгоби сэндс” компаний ерөнхийлөг бөгөөд гүйцэтгэх захирал Жастин Капла нарын хүмүүсийг 35 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн байж болзошгүй хэмээн үзэж байгаа. Энэ сарын 22-нд болсон шүүх хурлын үеэр улсын яллагчийн зүгээс хуралд шинжээч нарыг оролцуулах, шүүгдэгчдийн зүгээс шинжээч болон гэрч нарыг оролцуулах хүсэлт тавьснаар хурлыг өчигдөрийг хүртэл хойшлуулаад байсан юм.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top