Гудамж талбайн гэрэлтүүлгийг бүрэн асаана

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 29

Сар шинийн баяртай холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга хэд хэдэн захирамжийг гаргаад байгаа. Үүний нэг нь “Нийтийн Үйлчилгээний Улаанбаатар Нэгтгэл”, Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болон дүүргүүд Сар шинийн баярыг угтаж иргэдийн ая тухай зорчих нөхцөлийг хангаж ажиллахаар болсон юм. Тухайлбал Нийтийн эзэмшлийн гудамж болон замын гэрэлтүүлгийг сайжруулах, дүүргүүдийн орон сууц, гэр хорооллын гудамж замын гэрэлтүүлгийг бүрэн асаах, гэр хорооллын гудамж замын хальтиргаа гулгааг арилгах болон гудамж замуудыг хаасан хайс, хашлага, шон зэргийг чөлөөлж, шуурхай албаны автомашин зорчих нөхцөлийг бүрдүүлэн ажиллахыг үүрэг болгосон юм.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Baatar aa(123.121.207.77) 2015 оны 01 сарын 30

Tsag zuuriin ajil uu?!

0  |  0
Baatar aa(123.121.207.77) 2015 оны 01 сарын 30

Tsag zuuriin ajil uu?!

0  |  0
Top