Шарапова, Серена Уилламс хоёр финалд үлдлээ

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 29

Австралийн нээлттэй тэмцээний финалын шатанд АНУ-ын шилдэг теннисчин Серена Уиллиамс, ОХУ-ын үзэсгэлэнт од Мариа Шараповатай тунаж үлдлээ. Талбайн теннисний өнөө цагийн гигантуудын онц сонирхолтой тулаан мэргэжилтнүүдийн анхаарлыг зүй ёсоор татаж байна.

Яг одоо Серена Уиллиамс дэлхийн чансааны нэгт бичигдэж байгаа бол цагтаа өрсөлдөгчгүй шахам явсан Шарапова өдгөө дэлхийн чансааны хоёрт бичигдэж байна. Сүүлийн жилүүдэд Серена өрсөлдөгчөө илт давуу хожиж байсан бөгөөд тэд 2013 оны Гранд Слэмээс хойш анх удаа нүүр тулахаар боллоо.

 Т.Бат

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top