Өнөөдөр болох үйл явдал

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 30

Монгол ньюс мэдээллийн төвд

11.00 Нийслэлийн МАН-ын хорооноос Налайх дүүрэгт үүсээд буй улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан “Нисдэг дарга” сэдэвт хэвлэлийн бага хурал зарлалаа.
12.00 Дуучин Я.Гэрэлчулууны уран бүтээлийн “Монголоо санасан сэтгэл” анхны бие даасан тоглолтын талаарх мэдээллийг сонирхоорой.

Чингис зочид буудалд

14:00 цагт  Нотариачдын уулзалт, цахим нотариатын хэлэлцүүлэг болно. Нийт шүүх, Монголын нотариат, хуульзүйн гээд 17 байгууллагын 70 гаруй хүн оролцоно. Холбогдох утас 96661056 Өнөрцэцэг.

Хэвлэлийн хүрээлэнд

11:00 Хэвлэлийн Хүрээлэнд гадаадаас улаан буудай импортлохыг эсэргүүцсэн Газар тариалан эрхлэгчдийн холбооноос эсэргүүцлийн жагсаал, тэмцэл эхлүүлж байгаа талаар мэдээлэл хийнэ. Дуучин С.Жавхлан энэ үеэр удахгүй болох жагсаал цуглааны талаар нэмэлт мэдээлэл өгнө.

МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд

12:00 “Монгол байгаль дэлхийд ганц” ТББ-аас Гацууртын ордыг олборлохын зэрэгцээ Ноён уулын бус нутаг, түүх дурсгалын үнэт олдворуудыг хамгаалах талаар Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан мэдээлэл хийнэ.

Төрийн ордны иргэний танхимд

09:00 Ерөнхийлөгчийн Тамгын газар, Азийн сантай хамтран зохион байгуулж буй “НУТГИЙН УДИРДЛАГЫН ТҮВШИНД ИРГЭДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ НЬ” төслийн үндэсний гурав дахь удаагийн семинар эхэлнэ

ШУА-ийн Нэгдсэн I байрны хурлын зааланд /Офицеруудын ордон/

13:00 ШУА-ийн Археологийн хүрээлэн “МОНГОЛЫН АРХЕОЛОГИ–2014” эрдэм шинжилгээний бага хурлыг  зохион байгуулна.

МҮЭ-ийн Соёлын төв ордны “Бага танхим”-д

09 цагт "АВТО ЗАМЫН САЛБАР ДАХЬ НИЙГМИЙН ТҮНШЛЭЛ” Улсын анхдугаар зөвлөгөөн болно.

Blue Sky Tower - Даймонд танхимд

11:00 цагт Нийслэлийн Эрүүл мэндийн газар, БНСУ-ын Руйсанса корпорациийн хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж байгаа томоохон ажлын нэг болох Нийслэлийн 140 өрхийн эрүүл мэндийн төвд /өрхийн эмнэлэгт/ нийт 493.300 ам долларын үнэтэй тоног төхөөрөмжийг буцалтүй тусламж болгон гардуулан өгөх ёслолын ажиллагаа болно.

СХД-ийн эрүүл мэндийн төвд

22.00 цагт  Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллана

Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын санд

11:00 цагт  реппер Цэцэ буюу Н.Цэцэнбилэгийн санаачлан тохижуулсан Хүүхдийн уншлагын танхимд "Гэр бүлийн уншлагын танхим"-ын нээлт болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top