Э.Энхцацралт:Би бусад компаниудад үлгэр жишээ болохоор тийм том компани байгуулна

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 30

Монгол Улс гурван сая дахь иргэнээ өлгийдөн авсан энэ баяртай цаг мөчид Зиндаа.мн сайт та бүхэндээ “ГУРВАН САЯЫН НЭГ” хэмээх шинэхэн булангаа хүргэж байна. Өлгийтэй нялхас хийгээд өтөл буурлууд, эрдэмтэн мэргэд хийгээд эрх мэдэлтэн, өндөр шилэн хауст тухлах эрхэм хийгээд өргөн дэлгэр Монголынхоо хаа нэгтээ орших жирийн иргэн, үүнийг бичигч би болоод хичээнгүйлэн уншигч та ч гэсэн ГУРВАН САЯЫН НЭГ юм. Тийм болохоор бид энэ булангаараа Монгол Улсын гурван сая иргэний нэг хэн бүхний амьдрал, ажил үйлсийн амжилт бүтээл, ая данг уншигч танаа хүргэхээр зорьж байна. Эгэл жирийн нэгний бүтээж буй гайхамшигт түүх, эгэлгүй мэт санагдагчийн бичиж буй амьдралын хүүрнэлийг та эндээс унших болно. Тэгээд ч бид “ГУРВАН САЯЫН НЭГ” булангийнхаа анхны зочноор Монгол Улсын гэрэлт ирээдүйг бүтээлцэх итгэл, хүсэл зориг дүүрэн нэгэн хүүг урьсан юм. Түүнийг Энхжаргалын Энхцацралт гэдэг.

 

МОНГОЛ ХҮҮ ОЛОН УЛСЫН ДУНД БОЛОВРОЛЫН ТҮВШИНД МАТЕМАТИКИЙН ХИЧЭЭЛЭЭР КЕМБРИЖИЙН ДЭЛХИЙН ДЭЭД АМЖИЛТЫГ ТОГТООВ

 Э.Энхцацралт хүү БСШУЯ-ны харьяа "Шинэ эрин" лаборатори сургуулийн сурагч. Тус сургуулийг олон улсын Кембрижийн хөтөлбөрөөр хичээллэдэг гэдгээр нь уншигчид андахгүй. Европын ихэнх орны их сургуулиуд хүлээн зөвшөөрдөг, Канад, Австралид бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн, Америкийн зарим их сургуулиудын зөвшөөрдөг сургалтын системээр монгол хүүхдүүд амжилттай хичээллэж байгаагийн баталгаа нь Э.Энхжаргал. Тэгээд ч “ГУРВАН САЯЫН НЭГ” булангийнхаа анхны зочноор "Шинэ эрин"сургуулийн 11-ийн "б"-гийн сурагч Э.Энхцацралтыг онцолж урьсан нь ч учиртай. Наймдугаар ангиа төгсөөд "Шинэ эрин"-д шалгалт өгч байж орсон хүү өнгөрсөн намар суурь боловсрол олгох эхний түвшний шалгалтандаа 100 оноо авчээ.

Энэ шалгалтыг Кембрижийн хөтөлбөрөөр сургалт явуулдаг 160 гаруй орны 9000 гаруй сургуулийн сая гаруй хүүхэд өгснөөс  хамгийн өндөр оноо авч батламжийг хүртсэн нь тэр.

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Кембрижийн хөтөлбөрөөр хоёр, гуравхан жил хичээллээд, хамгийн өндөр оноог нь авна гэдэг тийм ч хялбар биш. Тиймээс бусад улс орнуудын хувьд сурагч нь ийм амжилт үзүүлсэн тохиолдолд Хэвлэлийн бага хурал зарлаж, орон даяар алдаршуулдаг. Харин бид Энхцацралтынхаа амжилтыг даруухан угтаж авлаа гэсээр “Шинэ эрин” сургуулийн багш нар биднийг угтсан юм.

Энэ бол түүний бичгийн ширээ. Өрөөндөө түүнийг ийнхүү хичээлээ хийж байхад хэн ч саад болдоггүй. Тийм болохоор төвлөрч юм хийхдээ их сайн гэсэн.

Тус сургуулийн захирал Б. Амартүвшин "Кембрижийн дэлхийн дээд амжилтанд хүрсэн нь манай сургуулийн сурагчдын авьяас чадвар,хичээл зүтгэлийн үр дүн төдийгүй хамт олны амжилт,ажлын үр дүн юм. Кембрижийн олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлж,тодорхой хэмжээний  амжилтад хүрч болохын тод жишээ болж чадлаа. Дэлхийн дээд амжилтыг монгол хүүхэд гаргах боломжтойг харуулсан, бусдадаа үлгэр дууриал болохуйц, их амжилтын үүдийг нээж чадлаа"гэж сурагчаараа болон зорьж бүтээж яваа ажлаараа бахархангуй өгүүлсэн.

Харин Энхцацралтыг “Шинэ эрин” сургуульд орохыг ээж нь санал болгосон аж. Энхцацралтын ээж А.Оюунчимэг тус сургууль элсэлт авч байна гэсэн зарыг хараад  хүүдээ энэ сургуульд орвол яасан юм бэ, олон улсын сургалтын системээр суралцвал миний хүүгийн ирээдүйд хэрэгтэй хэмээн санал болгоход хүү нь тийм ч дуртай хүлээн аваагүй гэнэ. Математиктаа дуртай учраас тэр. Тиймээс ээж нь “Миний хүү дан ганц математикаар хол явахгүй ээ. Хэл хэрэгтэй. Дөнгөж нээгдэж байгаа энэ сургуульд шалгалт өгөөд үз” хэмээн ятгаснаар шалгалт өгөхөөр болж, өндөр оноо авч тэнцсэнээр тус сургуульд суралцах болжээ.

СУУРЬ САЙТАН БАЙСАН МИНЬ ЭНЭ АМЖИЛТЫГ ГАРГАХАД НӨЛӨӨЛСӨН 

 -“Шинэ эрин”-д тийм ч дуртай ороогүй гэсэн. Анх шинэ сургуульд ороход хүндрэлтэй тал байв уу?

-Байсан. Би өмнө нь нэгдүгээр сургуульд Бат-Эрдэнэ багшийнхаа удирдлагад математикийн хичээлээ гүнзгийрүүлээд үзчихсэн байсан болохоор шинэ сургуулийн маань математикийн хичээл миний түвшинд арай л хүрэхгүй байсан. Харин манай ангид гадаад сурч байгаад ирсэн хүүхдүүд хүртэл байсан болохоор миний англи хэлний түвшин тэдэнд хүрэхгүй их доогуур байсан л даа.

Болд багштайгаа. Болд багш нь түүнийг олимпиад энэ тэрд оруулаад байнга л дагуулаад явна. Амжилт гаргахгүй байх нь хамаагүй. Ямарч байсан олимпиадад ороод сурчих гэдэг байж. Тэрээр хоёрдугаар ангид байхдаа анх 93-р сургууль дээр олимпиадад ороод мөнгөн медаль авсан. Тэрнээс хойш жил болгон тасралтгүй медаль авсан гэнэ.

-Энэ хоёрыг тэнцүүлэхэд хэцүү байв уу?

-Нэлээд хэцүү байсан шүү. Эрчимжүүлсэн сургалт их өгөөжөө өгсөн. Эрчимжүүлсэн сургалтад сууснаар англи хэлэндээ их гайгүй болсон. Одоо манай ихэнх хичээл англи хэл дээр явагддаг. Миний хувьд анх сургуульд орохдоо харьяаллын дагуу 28 дугаар сургуульд орж байлаа. Гэтэл хоёрдугаар ангид байхад ангийн багш маань жирэмсэний чөлөө аваад, хичээл жаахан цалгардаад эхэлсэн. Тиймээс ээж маань 40 дүгээр сургууль руу шилжүүлсэн юм. Тэнд Болд гэж багш байсан. Тэр багшийнхаа ачаар би математикт их сайн болсон. Тэнд суурь сайтай болсон болохоороо нэгдүгээр сургуульд шалгалт өгөхөд тэнцсэн. Нэгдүгээр сургуульд ороод Бат-Эрдэнэ гэж мундаг багшийнхаа удирдлагад математикаа гүнзгийрүүлэн суралцсан. Энэ бүхэн маань “Шинэ эрин” сургуульд ороход их нөлөөлж, өнөөдрийн энэ амжилтыг гаргахын үндэс болсон. Тиймээс Болд, Бат-Эрдэнэ багш нартаа баярлалаа гэж хэлмээр байна.

-Кембрижийн сургалттай 160 гаруй орны 9000 гаруй сургуулийн сая гаруй хүүхдүүдээс хамгийн өндөр оноог авч “Дэлхийн дээд амжилт” гэсэн өргөмжлөлийг хүлээж авахад юу бодогдож байсан бэ?

-Сайхан байсан. Долоо хоног л инээж явсан. Сургуулиа төгсөөд гадаадын их, дээд сургуульд шалгалт өгөхөд энэ гаргасан амжилт маань давуу тал болно. Яагаад гэвэл энэ нь бусдаас онцгой байхгүй юү.

-Тэгвэл сургуулиа төгсөөд хаанахын ямар сургуульд суралцахаар төлөвлөж байгаа вэ?

-Электроникийн инженер, эсвэл компьютерийн програм хангамжийн чиглэлээр сурах бодолтой байгаа. Тиймээс одооноос утасны апплейкшны програм бичиж сурч байгаа. Калифорнийн Технологийн институт гэж байдаг. Энэ сургууль нийт суралцахаар хүсэлт гаргасан хүүхдүүдийнхээ найман хувийг л авдаг. Аймаар өрсөлдөөн ихтэй. Энэ сургуульд сурах бодолтой байгаа. Түүнчлэн Калифорнид Гүүгл байдаг. Тиймээс цаашдаа Гүүглд интершиф аваад ажилд орох мөрөөдөлтэй байгаа. Бүүр болдоггүй юмаа гэхэд Кембрижид хүсэлтээ гаргаж өгнө. Яагаад гэвэл тэнд Стефан Хавкин гэдэг Нобелийн шагналт мундаг профессор лекц уншдаг. Тиймээс би тэнд суралцвал хүндэлж биширч явдаг тэр том профессороос лекц сонсох юм.

ЭМЭЭГИЙН "ДАРГА ХҮҮ"

Тэр ирээдүйнхээ төлөвлөөг ийнхүү гаргажээ. Энэхүү төлөвлөгөөнийхөө дагуу цаашид суралцаж, хүсч мөрөөдсөндөө хүрнэ гэдэгтээ ч итгэлтэй байгаа. Гэхдээ одоохондоо өдөр тутмын төлөвлөгөөт ажлаа заримдаа төлөвлөгөөний дагуу хийж чаддаггүй гэнэ. Учир нь гэнэтийн юмнууд их гарч ирдэг гэв. Харин ээж нь “Миний хүү чинь өөрөө бүх юмаа төлөвлөчихсөн байдаг юм. Гэхдээ хажуугаар нь хүний гуйлт энэ тэр их орж ирдэг. Өөрөө хүнд нэг л за гээд хэлчихсэн бол хэлсэндээ хүрэх эрмэлзэлтэй. Тийм учраас заримдаа ачаалал нь хэтрээд байдаг. Тийм болохоор би хүүдээ зарим зүйл дээр үгүй гэж хэлж сур гэдэг юм” гэлээ. Энхцацралт зүгээр нэг онц сурлагатан биш. Сургуулийнхаа сурагчдын зөвлөлийн дарга, манлайлагч сурагч юм. Тийм болохоор түүний хичээлийн өглөө бүхэн “Төрийн дуулал”-аа дуулж, дуулуулсанаар эхэлнэ. Учир нь “Шинэ эрин” “Төрийн дуулал”-аа дуулж хичээлийн цагаа эхлүүлдэг уламжлалтай. Хичээл нь өглөө 08:00 цагт эхлээд ихэвчлэн 16:00 гэж тарна. Ингээд сурагчдын зөвлөлийн ажлаа хийж, хурал цуглаантай байсаар орой 17:00 цаг гэж гэртээ ирнэ. Гэртээ ирээд хэсэг зуур амраад 07:00-11:00 цаг хүртэл хичээлээ хийгээд унтдаг аж. Гэхдээ саяхнаас л 11:00 цагаас унтдаг болох гэж хичээж байгаа гэлээ. Өмнө нь дандаа л 12:00-01:00 цаг хүргэж унтдаг байж. Гэтэл толгой нь хатгаж өвддөг болж, энэ нь мэдрэлийн ядаргаа гэсэн учир ийнхүү эрт унтаж сурахаар хичээж байгаа гэлээ.

Эрт унтаж сурахын тулд ийм анхааруулгыг өрөөнийхөө хэд хэдэн газар өлгөжээ.

Түүний хамгийн сайн туслагчид нь мэдээж гэрийнхэн нь. Тэр дундаа ээж нь. “Ээж минь надад их тусалдаг. Энергийн цай энэ тэр хийж өгнө. Гүүний саам авч уулгана. Хичээлээ хийгээд сууж байхад том өрөөнд дуудаж авчраад дасгал хийлгэнэ. Эрч хүчтэй, эрүүл байх тал дээр ээж минь маш их анхаарал тавьдаг” гэж тэрээр ярьсан.  Аав, ээж хоёр нь хоёулаа авто замын инженер мэргэжилтэй. Тиймээс “Би байхаасаа байхгүй нь их. Тийм болохоор ерөнхий чиглэл л хэлж тусалдаг даа. Бусад бүх зүйл дээр ээж нь л анхаарал тавьдаг юм” хэмээн аав Энхжаргал нь даруухан хүүрнэнэ билээ.

Бас нэг зүйлийг сонирхуулахад, ээж нь “Наполеоныг эмээ нь Францын алдарт хүү минь босоорой гэж дууддаг байсан. Тэр нь ч ирээдүйд нь нөлөөлсөн гэж сонсч байсан. Миний хүүг бас эмээ нь “дарга хүү” гэж дууддаг юм. Магадгүй тэр үгний энерги миний хүүд бас нөлөөлж байж болох юм” хэмээн сонирхууллаа.

МОНГОЛЧУУДЫГАА СТРЕССГҮЙ БАЙХАД ЖААХАН Ч ГЭСЭН ТУСЛАХ ЗОРИЛГОТОЙ АППЛЕЙКШН ХИЙЖ БАЙГАА


-Утасны апплейкшн бичиж байгаа гэсэн. Ямар төрлийн апплейкшн бичиж байгаа юм бэ?

-Хүмүүст сэтгэлээ онгойлгоход туслах зорилготой апплейкшн бичиж байгаа. Хэн нэгэн хүн намайг гомдоолоо гэхэд гомдлоо дотроо удаан хадгалаад явахад хэцүү. Гэхдээ бас хэнд ярьж сэтгэлээ онгойлох вэ гэдэг асуудал. Ийм тохиолдолд миний зохиож байгаа апплейкшнд хүмүүс дотоод сэтгэлийн бухимдлаа юмуу, хүмүүстэй хуваалцмаар байгаа зүйлээ бичих юм. Гэхдээ хэн бичиж байгаа нь мэдэгдэхгүй. Үүнийг нь бусад хүмүүс үзээд санал, зөвлөгөө өгч болно. Бас лайк дарж, хуваалцаж болно.

-Яагаад ийм апплейкшн зохиох болсон юм бэ?

-Би манай монголчууд их стресстэй байдаг байх гэж боддог. Тэгээд тэрийгээ зөв аргаар тайлж чаддаггүй. Дотроо хадгалаад л бухимдаад яваад байдаг. Тэгэхээр ийм байдлаас гарахад нь жаахан ч гэсэн туслах зорилгоор ийм апплейкшн хийж байгаа юм.

-Тэгвэл өөрт чинь ямар апплейкшнууд таалагддаг вэ. Ийм чиглэлээр суралцаж байгаа хүн шинэ сонин бүгдийг л сонирхож байгаа байх?

-Би тоглоомын апплейкшнуудыг сонирхдоггүй. Тоглоом хүний цагийг их дэмий үрдэг санагддаг. Ер нь өөртөө хэрэгтэй апплейкшнуудыг л сонирхдог доо. Миний утсан дээр өөрийнхөө сурах гэж байгаа сургуулийг сонгоод мэдээллийг нь авч болдог, мөн шалгалтын хуваариудыг нь харж болдог, шалгалтаа өгсөн тохиолдолд тэмдэглээд явж болдог нэг апплейкшн байгаа. Их хэрэгтэй апплейкшн гэж боддог. Мөн 360 градус гэдэг апплейкшн бий. Энэ апплейкшнаар зогсч байгаад эргэн тойрныхоо зургийг 360 градус авч болдог нь таалагддаг юм.

-Тэгвэл төлөвлөсөн зорилт, хичээлээсээ гадуур сонирхож хийдэг зүйл бий юү?

-Харандаагаар зураг зурах сонирхолтой. Би сурагчдын зөвлөлийн дарга болоод сар болгон “Бизнес боб” зохион байгуулдаг болсон. Энэ арга хэмжээн дээр хүүхдүүд өөрсдөдөө байгаа хэрэглэхгүй зүйлс болон өөрсдийнхөө хийсэн зүйлсийг авчирч хоорондоо зарах буюу солилцдог юм.

Би энэ арга хэмжээндээ өмнөх сурагчдынхаа зөвлөлийн даргатай хамтран пудволк дээр зураг зурж зарж байгаа. Үүгээрээ овоо хөөрхөн мөнгө олсон. Тэрүүгээрээ пудволк дээр зураг зурдаг төхөөрөмж захиж авчруулья гэсэн бодолтой байгаа.

Мөн ном гайгүй уншдаг. Гэхдээ англи хэлээр. Харри Портерийн бүх цувралыг уншиж дуусгасан. Харин сүүлийн үед ээж дандаа англи хэлээр уншаад байж болохгүй монголынхоо уран зохиолын номыг уншиж бай гээд байгаа. Тийм болохоор монголын уран зохиолоос унших бодолтой л байна. Ер нь би монгол хүн болохоор хэлнийхээ дархлааг хадгалж байх ёстой л доо. Гэхдээ би монгол бичигтээ сайн шүү/инээв/

-Өөр зохион бүтээж хийж байсан зүйлээсээ сонирхуулаач?

- Спикер хийж байсан. Мөн I love UB гэдэг гэрэлтдэг цамц хийж байсан. Сая халловены баяраар гэрэлтдэг төмөр хүн хийсэн. Ер нь бол хичээлээс гадуур өөрийгөө хөгжүүлж байх хэрэгтэй. Тэгээд дуртай юмандаа цаг зав гаргахаар цаашдаа ямар хүн болох вэ гэдгээ тодорхойлоход дөхөм болдог. Черчиль “Ирээдүй гэдэг зөвхөн чамаас шалтгаална гэдгийг мэддэг хүмүүст хамаарна” гэж хэлсэн байдаг. Энэ нь аливааг бүтээх нь зөвхөн чамаас шалтгаална гэдгийг мэдэж байгаа бол чи ирээдүйг тодорхойлдог хүн болно оо гэсэн үг. Тэгээд ч би хүн ер нь бусдаас онцгой байх ёстой юмуу гэж боддог ш дээ, сайн талаараа. Давуу талаа харуулж чаддаг байх хэрэгтэй.

ГЭРИЙНХЭН НЬ ТҮҮНИЙГ ХИЧЭЭЛЭЭ ХИЙХЭД СААД БОЛОХГҮЙ БАЙХ БҮХ Л АРГА ХЭМЖЭЭГ АВДАГ

 Э.Энхцацралт айлын том хүү. Дүү Э.Энх-Оч нь энэ жил сургуульд оржээ. Цаг зав багатай байдаг учир хааяа л дүүдээ тусалдаг гэнэ. Гэхдээ гэртээ дүүтэйгээ сагс тоглох дуртай. Тэрээр багадаа PC тоглодог байсан ч дөрөвдүгээр ангид байхдаа тоглохоо больё гэж шийдээд л больчихсон гэсэн. “Ээж маань намайг сургуульд ороход үсэг, тоо заагаад өгчихсөн байсан. Тэр нь их хэрэг болсон. Гэртээ үсэг, тоогоо сурчихаар сургуульд ороод хоцроно гэхгүй улам бататгаад үзээд явчихаар их зүгээр юм билээ. Тэр нь их гоё байсан. Дүү маань сургуульд орохдоо үсгээ сурчихсан орсон болохоор амар байгаа байх” гэж тэрээр ярьсан.

Энэ бол Э.Энхцацралтын авсан анхны өргөмжлөл. Харин хажуудах хөөрхөн хүүхдийн зурагтай өргөмжлөл бол түүний дүү Э.Энх-Очийнх. Ахынх нь шагналуудыг сонирхож суухад хөөрхөн Оч өөрийнхөө шагналыг бас авчирч сонирхуулсан нь энэ.

Манай Ерөнхий боловсролын сургуулийн системд багш нар нь сурагчдаа чирч явдаг, багш нь зааж, сурагч нь хий гэснийг нь хийдэг. Гэтэл Кембрижийн сургалтад сурагч нь сурах зүйлээ өөрөө судлаад багш нь тусалж, дэмжих үүрэгтэй байдаг учраас анх сургуульдаа ирээд тийм сургалтын арга барилд суралцаагүй учир жаахан хэцүү байсан аж. Харин одоо ийм байдалдаа хэдийнээ дассан төдийгүй сурсан зүйлээ дандаа амьдрал дээр баталгаажуулж байдаг нь таалагддаг гэнэ. Мөн тэрээр мэтгэлцээний тэмцээнд орох дуртай. Энэ нь өөрт нь олон талын мэдлэг олгодог болохоор тэр. Ийм олон зүйлд оролцоход ээж нь заримдаа дургүйцдэг байсан ч одоо бол өөрт нь хэрэгтэй юм билээ хэмээн хүлээн зөвшөөрдөг болжээ. Тэр ч байтугай гэрийнхэн нь Энхцацралтыг хичээлээ хийхэд нь саад болохгүйн тулд үзэж байсан киногоо орхин өөр өрөөнд ордог гэв. Энэ бүхэн нь түүнийг сурахад их түлхэц болдог байна. “Би сургуульдаа ороод багаар ажиллах чадвартай болсон. Өмнө нь илүү дотогшоо байсан бол их нээлттэй болсон шүү. Багш нь маань юу ч асуусан цааргалахгүйгээр хариулдаг. Тийм болохоор суралцах урамтай” гээд түүний сургуулийн тухай яриа дуусашгүй.

 АМЕРИКИЙН ХӨГЖИЛД ТУСЛААД БАЙЖ БОЛОХГҮЙ Ш ДЭЭ. МОНГОЛЫНХОО ХӨГЖИЛД ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ


-Их сургуулиа дүүргээд гадаадад ажиллах сонирхолтой гэсэн. Тэр чигтээ суурьшчих юм биш биз?

-Буцаж ирэлгүй яахав. Буцаж ирэхгүй бол энд төрсний хэрэг юу байх вэ дээ. Тэгээд ч аав, ээж, эмээ гээд миний хайртай бүх хүмүүс энд амьдарч байна шүү дээ. Гэтэл би тэнд ганцаархнаа сайхан амьдраад Америкийн хөгжилд туслаад байж болохгүй ш дээ. Монголынхоо хөгжилд хувь нэмэр оруулах хэрэгтэй. Би гадаадад сургуулиа төгсөөд хэсэг хугацаанд ажиллаж байгаа Монголдоо ирж компани байгуулна гэж боддог. Бусад компаниудад үлгэр жишээ болохоор тийм том компани байгуулна гэж бодож байгаа.

-Тэгвэл Монголдоо тийм юм хийчих юмсан, энэ нь өөрчлөгдөөсэй гэж боддог зүйл бий юү?

-Монголд технологийн тал дээр цөөхөн хэдэн компани л ажилладаг. Утасны апплейкшн энэ тэр зохиоход хэрэгтэй сургалтууд хомс байдаг. Гэтэл над шиг хүсэл мөрөөдөлтэй хүүхдүүд олон байгаа ш дээ. Тэгтэл зөв чиглэлийг өгөх ямар нэгэн зүйл байхгүй учраас тэдгээр хүүхдүүд учраа олдоггүй. Тэр тал дээр анхаарч ажилламаар санагддаг. Миний хувьд бол багш нартайгаа хамтарч ажиллаж байна. Дараа жил утасны апплейкшнаа сайн хийгээд сурчихвал энэ талын хүсэл мөрөөдөлтэй хүүхдүүдийг цуглуулаад сургуульдаа клуб байгуулья гэж бодож байгаа.

Ер нь тэгээд манай улс бусад орнуудтай харьцуулахад амьдралын түвшин доогуур. Ийм болохоор хүмүүс нь их шаргуу, амьдралын хүсэл эрмэлзэл өндөр байдаг. Жишээ нь би гэхэд гадаадад сурах аймаар том мөрөөдөлтэй. Гэтэл би америкт амьдардаг байсан бол одоо байгаа шигээ ийм эрмэлзэлтэй байхгүй байсан байх. Яагаад гэвэл, би америкт амьдарч байгаа, энд гоё байна, болж л байна гэж бодох байсан. Гэтэл би монголд амьдарч байгаа болохоор хүнээ хөгжүүлэх ёстой юм байна аа гэдгийг ойлгож байгаа байхгүй юү. Тийм болохоор би Монголдоо буцаж ирнэ.

11 жил онц сурч байгаа Э.Энхцацралтын олон төрлийн олимпиадаас авсан шагналуудын өчүүхэн хэсэг нь энэ. Үүний цаана бүтэн хавтас дүүрэн өргөмжлөл, диплом, медалиуд бий.

-Ер нь англид ч юмуу, америкт ч юм уу төрчихгүй яаваа гэж бодож байсан уу?

-Хааяа тэгж бодогддог. Яагаад гэвэл ямар нэгэн зүйл хийе гэхээр манайхаас зарим хэрэгцээт зүйл нь олддоггүй. Тухайлбал, спикер энэ тэр гээд электроникийн зүйл хийе гэхээр энэ чиглэлийн ганц хоёрхон дэлгүүртэй. Нарийн зүйл олддоггүй. Тэгэхээр зарим зүйлийг нөөц бололцоондоо тулгуурлаж хийгээд заримыг нь бүүр орхихоос өөр аргагүй болдог. Гаднаас захина гэхээр аймаар үнэтэй байдаг байхгүй юү.

-Үе тэнгийнхнийхээ тухай бодлоосоо хуваалцаач?

-Хүсэл мөрөөдлөө дагаад, түүнийгээ хөгжлүүлээд аймаар амжилттай явж байгаа нэг ахыг би мэддэг юм. Гэтэл залуус маань зүгээр л урсгалаараа яваад байдаг. Сургуульд орно, амьдрана, гэр бүл зохионо, за тэгээд тэтгэвэртээ гараад болно. За сайхан амьдралаа гэх жишээтэй. Миний хувьд тийм биш. Сургуулиа амжилттай төгсөнө, гоё ажилд орно. Компани байгуулна. Хийсэн юмтай байна. Тэгээд тэтгэвэртээ гарна. Тэтгэвэртээ гарахгүй ч байж магадгүй. Гэхдээ үхэхдээ би юм хийж чадсан шүү гэж сэтгэл хангалуун байх хэрэгтэй гэж боддог.

Тэгэхээр би зорилгоо тодорхой гаргачихсан. Юу хийхээ мэдэж байна. Одоо хийх л дутуу байна.

-Хийхэд чинь хэр саад бэрхшээл байна?

-Өө зөндөө. Залхуурах байна. Цагаа зохицуулж чадахгүй байна. Ядаж байхад 11 цагт унтах ёстой байдаг. Тэгэхээр өдөрт юмаа амжуулах ёстой байдаг. Гэтэл зарим үед өө ядаргаа гээд орхих үе байна ш дээ. Гэхдээ би ингэж залхуураад, шантраад байгаа үедээ кино юмуу, бичлэг үздэг. Ютүб дээр эрмэлзэл, хүсэл мөрөөдлийн тухай гоё илтгэлүүд байдаг юм. Тэднийг үзэхээр аймаар урам зориг ордог.

     Түүний урам зориг авдаг бичлэгүүдийн нэг. Магадгүй та ч бас энэнээс урам зориг авч болох юм

Харин манайд үлгэр жишээ үзүүлдэг хүмүүс бага юм шиг санагддаг. Манай захирал нэг удаа хэлж байсан юм. Нийгмийн тавхан хувь нь нөгөө ерэн таван хувиа чирч явдаг хүмүүс байдаг гэж. Гэтэл надад намтар энэ тэрийг нь уншаад энэ хүн шиг болмоор байна аа гэх хүмүүс монголд бараг байдаггүй байхгүй юү. Тийм үлгэр дууриалал байдаггүй болохоор залуус тийм хүн шиг болмоор байна аа гэсэн эрмэлзэл байхгүй зүгээр л за за би өөрийнхөө юмыг хийгээд явж байхад болох л юм байна гэсэн ойлголттой болчихоор чинь нийтээр эрчимтэй хөгжиж чадахгүй байгаа юм шиг. Нэг тийм өндөр боловсролтой, үлгэр жишээч, биширмээр хүн гараад ирэх юм бол тэднийгээ хараад бусад нь дагаад өсөх хэрэгтэй ш дээ. Бүгдээрээ ийм байгаад байхаар чинь нэг нэгнийгээ хараад л за за энэ болж байгаа  юм чинь би ч бас болж байгаа юм байна гээд л. Тэгэхээр монголд чирэгч хүчин учир дутагдалтай байна аа л гэсэн үг.

-Чи тийм манлайлагч болох юм биш үү?

-Бодоод л байна ш дээ. Ер нь тэгээд манлайлагч чадвар гэдэг хүнд маш хэрэгтэй юм билээ. Би энэ жил сурагчдын зөвлөлийн дарга болсон. Бусдаар юм хийлгэнэ гэдэг аймаар оюун ухаан шаарддаг ажил. Зарим хүмүүс ааш араншин таарахгүй байдаг. Хүн болгоны эрч хүчийг сэргээх хэрэгтэй.

Энэ бол түүний номнууд. Кембрижийн шалгалтын хамгийн дээд оноог авсан хүүдээ ээж нь юу авч өгөх вэ гэхэд Сүзаань Колинзийн гурван ботийг авч өгөхийг хүсчээ. Харин Харри Портерт тэр маш дуртай. Бүх ботийг нь уншиж дуусгасан. Тэгвэл яг одоо өөрийнхөө шүтэн биширдэг Стефан Хавкины номыг уншиж байгаа гэнэ.

Тиймээ тэр манлайлагч болно. Тэгэхийн тулд л одооноос өөрийгөө бэлтгэж байгаа. Тэгээд ч багш нар нь “Энхцацралт маш хариуцлагатай. Ямар нэгэн хичээл орлоо гэхэд ойлголоо гэсэн бол яс ойлгосон л байдаг. Ямар нэгэн шалтгаанаар хичээлд сууж амжаагүй бол түүндээ маш их санаа  зовж, дараа нь заавал нөхөж шалгуулдаг. Бусдадаа үлгэр жишээ болж чаддаг, хариуцлагатай, манлайлагч хүүхэд” хэмээн магтана лээ. Тэр зан чанар нь ч Кембрижийн шалгалтын хамгийн өндөр оноог авахад нөлөөлсөн биз. “Би зун xtremepapers.com-оос Кембрижийн шалгалтын бодлогуудыг бодож байсан. Энэ маань шалгалт өгөхөд их тус нэмэр болсон шүү” гэж өгүүлсэн. Өөрийгөө хөгжүүлэхийн төлөө, хүсэл эрмэлзлийнхээ төлөө зүтгэж байгаа түүний энэхүү хүчин чармайлт өөр олон бахархам амжилтыг түүнд авчрах биз ээ. Ирээдүй чинь гэрэлтэй байна. Ихийг бүтээхийн амжилтыг ерөөе. 

Ш.Маргад


Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mr willams(185.182.81.2) 2017 оны 11 сарын 28

do you need a xmas loan urgently loan if yes email us today via collinswillamsloanfirm@gmail.com will offer batter amount loan here

0  |  0
Mr larry benson(41.203.71.180) 2016 оны 07 сарын 11

Та санхүүгийн асуудал бүх төрлийн байна уу? Та юу хийх төлөх туслах зээл хэрэгтэйөрийн? Та санхүүгийн хямрал байна уу? зээлийн бүх төрлийн зохицуулах бидэнд итгэж,доорхоос харна уу. Бид бөгөөд бүртгэлХарин албан ёсны 2% -ийн санхүүжилтийн компани, 6 сараас бага -аас30 жил хамгийн их нэр томъёо.Бид 50 гаруй нь хамгийн багадаа 2000 сая хүмүүст зээл өгөх болно.* Дор үйлчилгээний төрөл бүрийн хангахХувийн зээл (баталгаатай, баталгаагүй)* Бизнесийн зээл (Secure болон баталгаагүй)* Нүүр хуудас засвар* Зохион бүтээгч зээлийн* Credit Card* Орон сууцны зээлийн гэрлэлтИйм хувьд * Эрүүл мэндийн зээл,Хэрэв та сонирхож байгаа бол .. Тэгэхээр манай и-мэйлээр дамжуулан буцаж бидэнд ирдэг үүlarrybensonloancompany01@g mail.comБаярлалаа, бид бүрэн танд санал хэлмээр байна байна

0  |  0
victoria adams(162.245.145.246) 2015 оны 11 сарын 30

Хайрт найз Сайн байна уу, энэ нь нэг арга зам, эсвэл гэх мэт бизнесийн сургууль бусад нь зээл хэрэгтэй хүн бүрт өвөрмөц зурвас swissloanings таны хэрэгцээг хангахын тулд энд байгаа бөгөөд бидний хэлбэр болон програмыг ашиглан залилан мэхлэх орчим компани нь маш их байдаг , ард түмний мөнгө цуглуулахад зар, харин та нар үнэхээр зээл хүсэж байгаа бол хэрэв чи хүсэх бөгөөд та зүгээр л adityahmed1@gmail.com дээр хатагтай Aditya Ахмед холбоо барина уу, тэр урьд duped хэрхэн та нарт хэлэх болно баталгаа байх хэрэгтэй гэдгийг би та нарт хэлж энд байна бидний и-мэйл swissloanings@gmail.com нь бусад зэ

0  |  0
Alvin Scott(41.203.67.170) 2015 оны 05 сарын 02

Санхүүгийн бэрхшээл ямар ч байна уу? Та зээл хэрэгтэй юу өрийн нэгтгэх, барилга, үл хөдлөх хөрөнгийн зээл, хувийн дахин санхүүжүүлэх бизнесийн зорилго, яаралтай мөнгө? Та бизнесийн хүн үү, эсвэл өөрийн бизнесээ өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгаа эмэгтэйчүүд, бид бүх төрлийн зээлийг санал болгож байна. сонирхолтой бол доорх мэдээллийг alvinscott12@outlook.com дамжуулан бидэнд өнөөдөр холбоо барина уу. Бүтэн нэр: УЛСЫН: Зээлийн хэмжээ шаардлагагуй: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА: Сарын орлого: Утасны дугаар: баярлалаа, ноён Элвин

0  |  0
Orgil(103.229.122.37) 2015 оны 02 сарын 07

Mundag ymaa

0  |  0
Chuka(150.129.142.247) 2015 оны 02 сарын 06

mundag yumaa,, Baharhaj bnashv. Gol n Mongoloo hugjvvleh bodoloo martaj bolohgvi shv ;)

0  |  0
,gvkh(182.160.2.229) 2015 оны 02 сарын 06

surch ireed husel zorig n mohnodoo.mongold bgaa gadni companyd uneluulj boloh yum.esvel nam dagaj tsunh barij amidarnadaa.

0  |  0
batuka(202.21.106.124) 2015 оны 02 сарын 01

dunduj 11-r angi ym u har bagaaasaa iim nomiin bj bolohguiee naad hujaa usnii zasaltaa uurchil sport bolgo, biye hugjuul hedii ikh surlaa chamd tudii chinee hiih ajil oldohgui ad uzegdeh bolno shu mongold

0  |  0
Chuka(122.201.22.155) 2015 оны 01 сарын 31

Mongol ulger jishee avah hun barag baihgui gene uu?!! Eejeesee ehleed l haraach eej chin uigagui uchraas bagsh nar chin sain uchraas chi iimbaina sehluun nus ve

0  |  0
гэрэгэ(202.179.28.19) 2015 оны 01 сарын 30

ийм мундаг олон байгаа даа... даанчиг монголд хнд суртал, сэтгэлгүй, гэлмэггүй байдал ноёлсон... энэ хүү даравч дардайж гарч ирсэн нь л энэ байх... амжилт хүснэ... илүү илүү

0  |  0
Зочин (190.94.64.99) 2015 оны 01 сарын 30

Монголчуудын маань ирээдүй бүгд ийм байгаасай. Шавийн эрдэм багшаас гэж Болд багш энэ хүүгийн авьяас чадварыг үнэхээр багш хүний нүдээр олж харсан банйа. Амжилт амжилт бас дахин амжилт.

0  |  0
Оюун(112.72.15.61) 2015 оны 01 сарын 30

бахархаж байна. баяр хүргэе.

0  |  0
zochin(112.72.13.63) 2015 оны 01 сарын 30

bold bagshiigaa harlaa, odoo 40 duu bgaan bol uu?

0  |  0
zochin(202.126.89.199) 2015 оны 01 сарын 30

mundag huuhed bna. ghde hicheel surah company bguulj ajillah hoer chin mash uur gdgiig oilgooroi

0  |  0
Zochin(76.16.174.6) 2015 оны 01 сарын 30

Uragshaaaaa! Goood luckkkkkkk

0  |  0
инээмсэглэл(48.158.182.145) 2015 оны 01 сарын 30

мундаг л гэж хэлий даааааааааааааааааа =D>

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.185) 2015 оны 01 сарын 30

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top