Намрын чуулган ирэх сарын 10-нд завсарлана

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 30

УИХ-ын намрын чуулган ирэх сарын 10-ны өдөр завсарлах ёстой. Тиймээс хугацаандаа амжиж асуудлуудаа хэлэлцэж дуусахын тулд хуулийн төслүүдийг шахаж эхэлсэн байна. Одоогийн байдлаар хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдээс нэрлэвэл Ашигт малтмалиын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хулийн төсөл, Хүний хөгжил сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай, алдарт эхэд урамшуулал олгох тухай хуулийн төсөл, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг байгаа.  Мөн хэлэлцэж эхлээгүй төслүүд байгаа юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ажлаа хий(202.72.245.122) 2015 оны 01 сарын 30

Юу хийж нийгүүлсэн болохоороо амрахаар яардаг байнаа, орой нь батлаад маргааш өглөө нь цуцалдаг хууль баталснаа ”ИХ АЖИЛ” хийсэн гэж үзэж байгаа юм уу?

0  |  0
Top