“Газар шинэчлэн зохион байгуулах журам” баталжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 30

НИТХ-ын ээлжит хуралдаанаар “Газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны журам”-ыг хэлэлцэн баталсан байна. Гэр хороололд Улаанбаатар хотын нийт хүн амын 68 гаруй хувь буюу 186000 өрх амьдарч байгаа судалгаа гарсан байна. Тиймээс гэр хорооллыг орон сууцжуулах ажлын хүрээнд “Нийслэлийн орон сууцны хөтөлбөр”-ийг батлаад байгаа. Харин “Газар шинэчлэн зохион байгуулах” үйл ажиллагаанд иргэдийн санал санаачилгыг тусгаж, иргэдийн оролцоотойгоор хэрэгжүүлэх 9 алхам төсөл байдлаар явуулахаар төлөвлөгөө гарган ажиллаж байгаа аж. Ингэхдээ иргэд газар шинэчлэн зохион байгуулалтад хамрагдах талаар хүсэлт гаргана. Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл хүсэлтийг хүлээн авч анхан шатны судалгаа хийнэ. Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан хамрах хүрээг тогтооно. Тогтоосон хамрах хүрээнд иргэдийг бүлгээр зохион байгуулна. Мэдээлэл, сурталчилгаа, сургалт, суурь судалгаа хийнэ. Иргэдийн санал санаачилгыг тусгасан хотын ерөнхий төлөвлөгөө бүхий төслийг боловсруулна. Боловсруулсан төслийг Ерөнхий төлөвлөгөөний газар, Өмчийн харилцааны газар гэх мэт байгууллагатай харилцан зөвшилцөнө. Ингэснээр иргэдийн ашиг сонирхол болон хотын ерөнхий төлөвлөгөөнд нийцсэн төслийг боловсруулж,  төслийг НИТХ холбогдох төсвийн хамт батлах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top