Ч.Сайханбилэг дэргэдээ орон тооны бус Эдийн засгийн зөвлөл байгууллаа

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 30

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг дэргэдээ орон тооны бус Эдийн засгийн зөвлөл байгуулж ажиллуулахаар болсон байна. Уг зөвлөл нь Ерөнхий сайдын захирамжаар эдийн засгийг тогтворжуулах арга хэмжээний талаар санал, зөвлөмж боловсруулах, хөрөнгө оруулалтын бодлогын асуудлаар зөвлөх үүргийг гүйцэтгэх аж. Тус зөвлөл нь анхын хуралдаанаа хийсэн бөгөөд үйл ажиллагааныхаа чиглэлийг тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл макро эдийн засгийг тогтворжуулах, бизнест ээлтэй орчин бүрдүүлэх, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татах, мега болон дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх үндсэн чиглэлээр санал, дүгнэлт зөвлөмж гаргахад чиглэх аж.

Мөн Эдийн засгийн зөвлөл нь санхүү, эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээ, Монгол Улсын эдийн засгийн орчинд таагүй нөлөө үзүүлж болох сөрөг хандлагын эсргэ авах арга хэмжээ болон банк, санхүү, эдийн засгийн үзүүлэлтэд сөргөөр нөлөөлж байгаа шалтгаан, нөхцлийг арилгах, нөлөөллийг бууруулах, зүй зохистой горимд оруулах зорилгоор хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний талаар санал зөвлөмж боловсруулан Эдийн засгийн Үндэсний хороонд танилцуулах үүрэгтэй.

 Цаашлаад Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал, хөрөнгө оруулалтын орчин, хөгжлийн төлөв байдлын талаар гадаад улсад сурталчлах, гадаад болон дотоодын хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр авах арга хэмжээний талаар санал зөвлөмж гарган Эдийн засгийн Үндэсний хороонд танилцуулах юм байна.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зүрх судас(202.179.20.95) 2015 оны 01 сарын 30

Тархи-зүрхний судасны хатуурал-нарийсал, цусан хангамжийн дутагдлыг эмийн бус аргаар эрүүлжүүлж, нөхөн сэргээх үйлдэл бүхий Ли Эр Кан бүтээгдэхүүн нь хүний биед сөрөг /гаж/ нөлөөгүйгээр цус шингэлж, цусан дахь холестрин бууруулснаар даралт ба хуян зэрэг эмгэгүүдийг эрүүлжүүлэх үйлчилгээтэй. ЭМЯ-ны зөвшөөрөлтэй, Монгол улсад 10 дэх жилдээ зарагдаж байгаа бөгөөд 1-р сарын 31-ны Бямба гаригт АУ-ы доктор лекц уншиж эрүүл мэндийн зөвлөгөө өгнө. Лекцэнд суух хүмүүс холбоо барина уу! Шинжилгээтэй ирсэн хүмүүст хувьчилсан зөвлөгөө өгнө. Хаяг Чингэлтэй дүүргийн дэргэд, Утас:96665038

0  |  0

гэрэгэ(202.179.28.19) 2015 оны 01 сарын 30

шинжлэх ухааны үндэслэлтэй дэлхийд нэгд жагсах мега төслийн оюуны өмчийн эрхийг хангаж өгнө үү... google: неопарадигм

0  |  0
гэрэгэ(202.179.28.19) 2015 оны 01 сарын 30

шинжлэх ухааны үндэслэлтэй дэлхийд нэгд жагсах мега төслийн оюуны өмчийн эрхийг хангаж өгнө үү... google: неопарадигм

0  |  0
Top