Сэтгүүлчид Их хурлаа хийж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 30

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Их хурал өнөөдөр Нийслэлийн иргэний танхимд болж байгаа юм. Тус хурал нь дөрвөн жил тутамд нэг болдог бөгөөд энэ удаагийн хурлаар сэтгүүлчид нэгдсэн эвлэлийнхээ удирдах бүрэлдэхүүнийг шинээр сонгох юм. Уг хурлын эхэнд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийсэн ажлаа тайлагнажээ. Энэ удаагийн хуралд хот, хөдөөгийн нийт 240 гаруй сэтгүүлч оролцож байгаа юм.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top