Цахим газар өмчлөлийн 2 дугаар ээлжийн бүртгэл үргэлжилж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 30
 Нийслэлийн ИТХ-ын тогтоолоор нийслэлийн 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15309 га газарт цахим системээр газар өмчлүүлэхэээр шийдвэрлэсэн. Өнгөрсөн онд нийслэлийн Засаг даргын 2 удаагийн захирамжаар нийт 13523 иргэн газар өмчилж авсан бол цахим системээр газар өмчлүүлэх ажлын 2 дугаар ээлж 1 дүгээр сарын 26-ны өдөр эхэлсэн. Цахим системээр газар өмчлүүлэх 2 дугаар ээлжинд дараахь 8 байршилд газар өмчлүүлнэ.

Шинэ 5 байршил

  • Сонгинохайрхан, Эмээлт уулын баруун хоолой - 3407 нэгж талбар
  • Баянзүрх, Их цуурайн ам - 178 нэгж талбар
  • Баянзүрх, Бага цуурайн ам - 154 нэгж талбар
  • Багануур, Тариан булаг 2-р хэсэг - 6170 нэгж талбар
  • Багахангай, Хангайн хөндийн 1-р хэсэг - 2479 нэгж талбар

Хуучин 3 байршил

  • Сонгинохайрхан, Соёондын ам - 249 нэгж талбар
  • Багануур, Тариан булаг 1-р хэсэг - 990 нэгж талбар
  • Багахангай, Бор-Үзүүр - 192 нэгж талбар

Дээрх 13819 нэгж талбарт 2015 оны 01 сарын 26-ны өдрөөс 02  дугаар сарын 09-ний өдрийг дуустал цахим системээр иргэдийг бүртгэнэ. Ингэхдээ Нийслэлийн ИТХ-ын тогтоол, журмын дагуу 2013 оны 05 сарын 30-ны өдрөөс өмнө нийслэлийн иргэн болж бүртгүүлсэн, өөрийн нэр дээр ямар нэгэн газар өмчилж аваагүй бүх иргэн бүртгүүлэх бүрэн боломжтой. Мөн дээрх хугацаанаас хойш шинээр төрсөн иргэн бүртгүүлж болно. НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар өөрчлөгдсөн тогтоолын дагуу шинээр төрсөн иргэн цахим системээр сонгогдож газартай болсон тохиолдолд түүний эцэг, эх нь 2013 оны 05 сарын 30-ны өдрөөс өмнө нийслэлд шилжин ирсэн бол газар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн.

Цахим системээр газар өмчлөх хүсэлтэй иргэд заасан хугацаанд багтаж Нийслэлийн Өмчийн харилцааны газрын www.umch.ub.gov.mn, нийслэлийн ЗДТГ-ын www.ulaanbaatar.mn цахим хуудсын Газар өмчлөх цахим системийн бүртгэл гэсэн цэсэнд хандаж, ерөнхий заавартай сайтар танилцан бүртгүүлээрэй. Бүртгэлтэй холбоотой асуудлаг 1800-1285, 11 320248 утсаар лавлаарай. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top