Х.Монголжин охинтой зэрэгцэн 99 хүү, 81 охин төржээ

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 30

Монголчууд бид  гурван саяулаа болоод ердөө зургаахан хоног болж байна. Энэ өдрүүдэд гурван сая дахь иргэний  талаархи мэдээ, нийтлэл, нэвтрүүлэг хэвлэлийнхний хамгийн их яригдаж хийгдэж байгаа сэдэв болоод байгаа. Тэгвэл Монгол улсын “Гурван сая” дахь иргэн болж төрсөн Х.Монголжин охинтой чацуутан болон нийт 180 хүүхэд мэндэлснийг та бүхэн мэдэж байгаа.  Эдгээр 180 хүүхдийн 99 нь хүү, 81 нь охин төржээ.

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 31, нийслэлийн “Өргөө” амаржих газарт 24, “Хүрээ” амаржих газарт 7, “Амгалан” амаржих газарт 15, Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд 2, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд 5 хүүхэд, хөдөө орон нутагт 94 хүүхэд төрснөөс Архангай (8), Дархан-Уул (9), Өвөрхангай (8), Орхон (9), Увс (8), Ховд (8) аймагт хамгийн олон, мөн хилийн чанадад 3 хүүхэд төрсөн байна.

Нийслэлийн “Хүрээ” амаржих газар, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв болон АНУ-д хоёр ихэр хүүхэд төржээ. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.11.30) 2015 оны 01 сарын 30

Монголжиндоо аз жаргал хүсье

0  |  0
ээж(202.21.106.137) 2015 оны 01 сарын 30

дөнгөж төрсөн нялх амьтны зураг юу гэж тавиад байгаа юм бэ? аав ээжээс нь асуусан юмуу

0  |  0
Tsetsegmaa(202.179.11.30) 2015 оны 01 сарын 30

tgd zereg tursun hvvhdde yu ughn be

0  |  0
Top