“Саусгоби сэндс” компанийн удирдлагуудад 3.5 жилийн ял оноолоо

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 30

“Саусгоби сэндс” компанийн экс удирдагуудын шүүх хурал гурван өдрийн турш болж шийдвэрээ гаргалаа. Тус шүүх хурал Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд болсон юм. Тус компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Жастин Капла болон тус компанийн санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Филиппин улсын иргэн Хиларион В.Кажуком ЖР, санхүүгийн нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Кристобэл Ж.Дэвид нарт тус бүр 3.5 жилийн ял оноожээ. Эдгээр хүмүүсийг 35 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн хэмээн үзсэн юм.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(122.201.22.5) 2015 оны 01 сарын 31

herbee mongol hun baisan bol 25 jil esbai alah yl egeh baisan daa. Gadaadiin hun geheer dolignij chuun jiliin yl egc h bylduurlaj baigaa uom . Yl bagadsan bna. nasaar ni horih yl egeh heregtei shuu. manai shuuh dampuUrsnaa dahin notolloo

0  |  0
Top