Сар шинийн баяр болох гэж байгаатай холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал ихэсдэг. Ялангуяа зах худалдааны төвүүдийн ойролцоох зам болон нийтийн тээврийн хэрэгсэл ачааллаа даахаа больдог. Тэгвэл нийслэлийн тээврийн газраас нийтийн тээврийн үйлчилгээнд зарим зохицуулалтыг хийсэн байна. Тухайлбал маргаашнаас эхлэн Нарантуул зах руу буухиа автобус явуулахаар болсон бөгөөд үүнд Орбит, Нарангийн гол, Ханын материал,Баянхошуу, Нисэх, Яармаг, Дэнжийн 1000, Бэлх, Шархад, Тахилт зэрэг хотын захын хорооллуудаас 10:00, 11:00, 12:00, 14:00, 16:00 цагуудад буухиа автобус үйлчлэх аж. Уг үйлчилгээ нь ирэх сарын 15-ныг хүртэл үргэлжлэх юм.
Д.Солонго
Сэтгэгдэл ( 0 )