М.Батчимэг: Монгол бичгийг зургаадугаар ангиас заана

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 30

Монгол хэлний тухай хуулийн төслийг өнөөдрийн чуулганаар хэлэлцэх байсан боловч ирэх доло хоног болтол хойшлуулсан. Тус хууль батлагдаснаар монгол хэлэнд тулгамдаад байгаа олон асуудлыг шийдэх боломжтой гэж үзэж байна. Энэ талаар УИХ-ын гишүүн М.Батчимэгээс тодрууллаа.

-Монгол хэлний тулгамдаад байгаа олон асуудал бий. Энэ нь эрх зүйн орчин муу байдагтай холбоотой юу?

- Монгол хэлний дүрэм, нэр томъёо, толь бичиг гээд хэлний нэгдмэл байдал нэлээд алдагдаж эхэлж байна. Өнөөдөр монгол хэлний дүрэмд хэн өөрчлөлт оруулж, хэн батлах ёстой гэдэг нь ямар нэг зохицуулалтгүйгээс их дээд, сургуулиуд дор бүрнээ дүрмүүд гараад ирсэн байна. Эгшиг гээнэ, гээхгүй гэх мэтчилэн олон маргаан гардаг. Нэр томъёоны орчуулга хийгдэхгүй, өөр өөр дүрмүүд байгаа учраас олон сурах бичиг гарч байна. Нэг үгээр хэлбэл хэлний нэгдмэл байдал алдагдаж эхлээд байгаа аюул нүүрлэсэн. Мөн төрийн алба хаагчид, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, иргэдийн монгол хэлний мэдлэг муу байгаа. Үүнийг нийтээрээ хүлээн зөвшөөрдөг. Үүний гол шалтгаан нь их дээд сургуульд элсэж байгаа хүүхдүүдээсээ  гадаад хэлээр шалгалт авдаг байж монгол хэлний шалгалт авалгүй удаан явчихсан. Монгол хэлний сургалтын тогтолцоо алдагдчихсан. Төрийн албанд элсэж байгаа хүмүүсээсээ англи хэлний түвшин тогтоох шалгалт аваад байдаг хэрнээ эх хэлнийхээ шалгалтыг авдаггүй. Энэ мэтчилэнгээр монгол хэлээ орхигдуулж байснаас иргэдийн хэлний чадвар муудсан. Тиймээс энэ бүхнээ хуульчилж байгаад их дээд сургуульд элсэх  хүүхдүүдээс монгол хэлний суурь шалгалт авна. Төрийн албанд элсэх бүх хүн монгол хэлний шалгалт өгнө. Цаашлаад олон улсын сургуулиудад монгол хэл төдийлөн заадаггүй. Үүнийг  мөн хуульчлах хэрэгтэй.

Монгол хүүхдийн эрхийг хамгаалах асуудал яригдаж байна. Өндөр төлбөр аваад хүүхдийг сургаад байдаг ч монгол хэл заадаггүй. Хүүхэд сургуулиа төгсөөд төрийн байгууллагад орох, хувийн шаардлага өндөртэй компаниуд ч бичиг үсгийн чадвар муутай хүүхдийг ажилд авахгүй. Хэчнээн мундаг гадаад хэлтэй байсан хэдий ч. Тиймээс хүүхдийн эрхийг хамгаалах үүднээс гадаад хэлтэй сургуулиудад заавал монгол хэл заадаг байх асуудлыг шийднэ. Хамгийн гол нь монгол хэлийг хариуцдаг байгууллага байхгүй байсан. Төрийн хэлний зөвлөл гээд хоёр, гуравхан хүний бүрэлдэхүүнтэй, төсөв мөнгө бараг байхгүй газар монгол хэлний бүх хариуцлагыг үүрүүлж ирсэн нь асуудлыг улам хүндрүүлсэн.

Шинжлэх ухааны академид хэл зохиолын хүрээлэн гэж бий. Тэгэхээр шинэ байгууллага байгуулах биш, одоо байгаа газар нь чиг үүргийг нь хуулиар оновчтой хариуцуулж байна. Тэгэхээр дагнасан байгууллага хариуцаад явдаг болно гэсэн үг. Бусад сургуулийнхаа эрдэмтэдтэй хамтраад ажиллана. Төрийн хэлний зөвлөл бол хэлний зөвлөлийн бодлого гээд статусын хувьд харьцангуй бэхжээд ирэхээр хэлнийхээ талаар бодлого явуулах, нэгдмэл уяалдаа зохицуулалтыг хангах боломж бүрдэнэ гэсэн үг.

-Хуульд монгол хэлний дүрмийг оруулах уу?

-Хуулиар дүрмийг зохицуулахгүй. Харин тэр дүрмийг хэн хийх, яаж өөрчлөх зохицуулалтыг хийж өгнө. Тэгэхээр эрдэмтэн мэргэд нь суугаад нэгдмэл дүрэмтэй болох, сайжруулах ажлаа хийнэ гэсэн үг. Нэг үгээр хуулиар дүрмийг зохицуулахгүй. Хэн дүрмийг хийх, өөрчлөх, хэн өөрчлөлтийг баталгаажуулах вэ гэдгийг зохицуулна. Ийм зохицуулалт байхгүйгээс монгол хэр хоёр гурван салаа дүрэмтэй, дүрмийн маргаан ихтэй, хэлний нэгдмэл байдал алдагдсан байна.

-Ерөнхий боловсролын сургуулийн тавдугаар ангиас англи хэлний хичээл заана гэсэн. Энэ нь гадаад хэлний сургуулиудад үйлчлэхгүй юу?

-Анхнаасаа гадаад хэлний сургалттай зөвшөөрлийн дагуу байгуулагдсан сургуулиуд нэгдүгээр ангиасаа заагаад явна. Бусад бүх сургуулиуд тавдугаар ангиас эхлэн гадаад хэл зааж байгаа. Үүнийг хуульчилж өгнө. Ер нь маш олон оронд ийм зохицуулалт байдаг юм билээ. Бүр маш олон хүн амтай, том орон ч гэсэн хүүхэддээ дунд ангиас нь гадаад хэл зааж, эх хэлээ бүрэн эзэмшүүлэх бодлого барьдаг юм билээ. Үүнийг ч манай улс хэрэгжүүлэх ёстой гэж бодож байна.

-Гадаад хэлтэй цэцэрлэг цөөнгүй бий. Үүнийг хуульд хэрхэн тусгах вэ?

-Дэлхий даяаршиж байна. Гэхдээ Монгол Улс хэлний хувьд даяаршилд хаалгаа нээхгүй байх нь чухал гэж үзэж байгаа. Тиймээс иргэдийнхээ гадаад хэл сурах эрхийг нь бүрэн хязгаарлах нь зөв сонголт биш гэж үзэж байгаа. Тиймээс эцэг эхчүүд сонгоод хүүхэддээ багаас нь гадаад хэл үзүүлье гэж байгааг хориглохгүй. Тэгэхдээ үүний хажуугаар монгол хэлийг багаас нь эхлээд сургуулиа төгстөл нь заавал заах ёстой. Энэ бол монгол хүүхдийн эрхийг асуудал.

- Монгол бичгийг хэддүгээр ангиас нь заах вэ?

-Монгол бичгийн хичээлийг зургаадугаар ангиас төгстөл нь орно гэж зохицуулсан. Учир нь бага ангид крилл бичиг зааж байгаа. Үүнийг аажмаар шат дараатай хүүхдүүд эзэмшүүлэхгүй бол нэгдүгээр ангит оронгуут нь шууд заагаад эхлэхээр хүүхдэд маш их хүндрэл учруулдаг. Тиймээс бага ангид зөвхөн крилл бичиг заана. Нөгөө талаар багш боловсон хүчний асуудал дутмаг байна. Дунд ангид л монгол бичиг заана уу гэхээс бага ангийн багш нараа бид монгол бичгийн багшаар бэлдээгүй. Тиймээс хэрэгжихгүй хууль гарч, гэнэт хүүхдүүдэд хүндрэл учруулахаа болгоомжлоод зургаадугаар ангиас заана гэж тусгасан.

-Сурах бичиг зохиох асуудлыг хэрхэн хуульчилж байгаа вэ?

-Сурах бичгийн зохицуулалтыг БСШУЯ хариуцдаг. Цаашдаа Монгол хэл, уран зохиолын хичээлийн сурах бичгийн чанарыг сайжруулах шаардлага байна. Дүрмийн нэгдмэл байдлыг хангах хэрэгтэй. Ялангуяа монгол хэл уран зохиолын хичээл дээр уламжлалт ахуйгаа хүүхдүүдэд тахиулсан, ардын аман зохиол, оньсого, зүйр цэцэн үг гээд монгол хэлний яруу тансаг, баян өвтэй улс. Үүнийгээ хүүхдүүддээ багаас нь эзэмшүүлж, хэлний сургалтын агуулгыг баяжуулах шаардлага байна. Хуулиар энэ сургалтын агуулгыг БСШУЯ нэгтгэж боловсруулна. Уран зохиолын хичээл монгол хэлний дүрэмд зааж байгаа агуулгаас багагүй хэмжээтэй байна. Зарим багш нар уран зохиол, монгол хэлний хичээлийг нэтгэх хэрэгтэй гэж үздэг. Гэхдээ үүнийг яам шийднэ. Хуульд ийм нарийн зохицуулалт руу орохгүй. Монгол хэл, уран зохиолын хичээлийг сургуульд орсон цагаас заана. 

Л.Од

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ИРГЭН(202.70.42.163) 2015 оны 02 сарын 02

МОНГОЛЫН ҮЕ ҮЕИЙН ТӨР ЗАСГИЙН АЛБАН ХААГЧИД ОРОС 3-Р СУРГУУЛЬ 23-Р СУРГУУЛЬ ТӨГССӨН ТЭД ТЭГЛЭЭ ГЭЭД МОНГОЛООР САЙХАН Л ЯРЬЖ СЭТГЭЖ БАЙНА. АНГЛИ ХЭЛИЙГ 1-Р АНГИАС НЬ ЗААХ ХЭРЭГТЭЙ. ХОС ХЭЛТЭЙ ДЭЛХИЙД ОЮУНААРАА ӨРСӨЛДӨХ ИРГЭДЭЭ ОЛШРУУЛАХ ХЭРЭГТЭЙ.

0  |  0
ИРГЭН(202.70.42.163) 2015 оны 02 сарын 02

ЦӨӨХӨН ХЭДЭН БАЯЧУУД ТӨРИЙН ЭРХ МЭДЛИЙГ ҮЕИЙН ҮЕД ЭЭЛЖЛЭН ЭЗЭМШИХ ЗОРИЛГООР ХУУЛИЙН ЗААЛТАНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХААР ОРОЛДООД БНА УУ. МОНГОЛ ХЭЛНИЙ ХИЧЭЭЛ, МОНГОЛ ЁС ЗАНШЛАА ХИЧЭЭЛ БҮРД САЙН ТУСГААД ОРУУЛЧИХВАЛ БОЛОХ БИШҮҮ.

0  |  0
ИРГЭН(202.70.42.163) 2015 оны 02 сарын 02

ХҮҮХДИЙНХЭЭ ХӨГЖИЛД ТУЛГУУРЛАХ ХЭРЭГТЭЙ ОДООНЫ ХҮҮХДҮҮД ӨӨРСДӨӨ TV ГАР УТАС ОРОЛДОЖ БАЙГААД АНГЛИ ХЭЛТЭЙ БОЛООД БНА. ӨӨРСДӨӨ ШҮҮ 3-7 НАСНЫ ХҮҮХДҮҮД ХЭНЭЭР Ч ЗААЛГАЛГҮЙ. ЭНЭ ЦАГ ҮЕИЙН ХҮҮХДҮҮДИЙН ХӨГЖИЛ ЭРЭЛТ НЬ АНГЛИ ХЭЛ БОЛООД БНА. ЭХ ХЭЛЭЭ ХАЖУУГААР НЬ ЗААГААД СУРГАВАЛ БОЛОО БИШҮҮ ТУЙЛШРАХАА БОЛЬ. ЖИРИЙН ИРГЭДИЙН ХҮҮХДҮҮДИЙГ ХӨРӨНГӨ ЧИНЭЭТЭЙ ХҮҮХДҮҮДЭЭС 5 ЖИЛЭЭР ХОЦРУУЛЖ СУРГАХ НЬ ЯМАР УЧИРТАЙ ЮМ БЭ. ЭНЭ ХУУЛИЙГ БАТЛАХ УЛС ТӨРЧДИЙН ХҮҮХДҮҮД ЦЭЦЭРЛЭГЭЭСЭЭ ГАДААД ХЭЛ СУРЧ БГАА. ЗАРИМ НЬ ГАДААДАД ТӨРЖ ГАДААДАД ХЭЛД ОРЖ БГАА.

0  |  0
ИРГЭН(202.70.42.163) 2015 оны 02 сарын 02

ХҮҮХДИЙНХЭЭ ХӨГЖИЛД ТУЛГУУРЛАХ ХЭРЭГТЭЙ ОДООНЫ ХҮҮХДҮҮД ӨӨРСДӨӨ TV ГАР УТАС ОРОЛДОЖ БАЙГААД АНГЛИ ХЭЛТЭЙ БОЛООД БНА. ӨӨРСДӨӨ ШҮҮ 3-7 НАСНЫ ХҮҮХДҮҮД ХЭНЭЭР Ч ЗААЛГАЛГҮЙ. ЭНЭ ЦАГ ҮЕИЙН ХҮҮХДҮҮДИЙН ХӨГЖИЛ ЭРЭЛТ НЬ АНГЛИ ХЭЛ БОЛООД БНА. ЭХ ХЭЛЭЭ ХАЖУУГААР НЬ ЗААГААД СУРГАВАЛ БОЛОО БИШҮҮ ТУЙЛШРАХАА БОЛЬ. ЖИРИЙН ИРГЭДИЙН ХҮҮХДҮҮДИЙГ ХӨРӨНГӨ ЧИНЭЭТЭЙ ХҮҮХДҮҮДЭЭС 5 ЖИЛЭЭР ХОЦРУУЛЖ СУРГАХ НЬ ЯМАР УЧИРТАЙ ЮМ БЭ.

0  |  0
fff(103.10.22.54) 2015 оны 01 сарын 31

mongol bijegiig medeh humuus ni medeg tegej mongol bijegiig bagaas ni zaah hereggui bas olon oilgomjgui zorjiltoi asuudaluud garj irne.harin kril bijegee durmiig neg bolgoh heregtei.meddeg meddegui ene olon doktor,propisoruud nertee humuusig negtgej neg bodlogo gargadag boloh heregtei.iim zuiliig hiij jadah yum bol jinhene ene yriad baigaa asuudaluudiig shiidej jadna.bitgii chono boroonoor ywaad baigaaraa.ene nugel bolj ojino shuu hen negend

0  |  0
fff(103.10.22.54) 2015 оны 01 сарын 31

mongol bijegiig medeh humuus ni medeg tegej mongol bijegiig bagaas ni zaah hereggui bas olon oilgomjgui zorjiltoi asuudaluud garj irne.harin kril bijegee durmiig neg bolgoh heregtei.meddeg meddegui ene olon doktor,propisoruud nertee humuusig negtgej neg bodlogo gargadag boloh heregtei.iim zuiliig hiij jadah yum bol jinhene ene yriad baigaa asuudaluudiig shiidej jadna.bitgii chono boroonoor ywaad baigaaraa.ene nugel bolj ojino shuu hen negend

0  |  0
nyam(103.242.47.66) 2015 оны 01 сарын 31

yrdxaa sanax xeregtei shvv.

0  |  0
zochin(93.230.231.169) 2015 оны 01 сарын 31

Zuv bn

0  |  0
Иргэн(182.160.0.242) 2015 оны 01 сарын 30

Дэлхийн соёлоос дэлэм гээгдэв

0  |  0
darvin(202.55.180.8) 2015 оны 01 сарын 30

omoo xir ni yfon colongoc enetxeg bolon bucad ornuud obog deedciinxee bichig coelooc tatgalzaagui xarin ouvn canaanii tucgaar togtnol gedgiig mash cain oilgodog boloxoor xun bur ni bichig coeloo ezemshcen baidag um baina lee manai mongol bac adil baix xeregtei.

0  |  0
zochin(150.129.140.72) 2015 оны 01 сарын 30

mongol bichgiig songodog bolgovol yasan yum be? hun bolgon zaaval surah estoi yum uu?

0  |  0
u(153.217.136.89) 2015 оны 01 сарын 30

ta muusainnuud oorstoo unshdag bichdeg bolchih thd iim yumaa hiij yad

0  |  0
olloo(150.129.140.180) 2015 оны 01 сарын 30

huuhdiig bagaas ni oros ulgereer humuujuuldegee bolih heregtei...manaid uchnuun uuriin ulger domog bhad chini

0  |  0
сандаг(103.229.120.199) 2015 оны 01 сарын 30

за ингээд 90-ээд он эхлэх шив дээ бид хүрсэн өндөрлөгөөсөө байнга ухрах юм даа

0  |  0
Top