МСЭ-ийн ерөнхийлөгчөөр Б.Галаарид дахин сонгогдлоо

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 30

Монголын сэтгүүлчдийн эвлэлийн их хурал өнөөдөр боллоо. Тус хуралд хөдөө орон нутгаас нийт 240 сэтгүүлч оролцсон бөгөөд эвлэлийн Ерөнхийлөгчийг сонгосон юм. Тус хурал нь дөрвөн жилд нэг удаа болдог бөгөөд дөрвөн жилийн давтамжтайгаар ерөнхийлөгчөө сонгодог билээ. Сэтгүүлчийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгчийн суудалд одоогийн ерөнхийлөгч Б.Галаарид, , "Mass agency" группийн ТУЗ-ын дарга Ч.Даваабаяр, Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн дарга асан М.Наранбаатар, TV5 телевизийн ерөнхий редактор Э.Дагиймаа, “Зууны мэдээ” сонины эрхлэгч асан Д.Болдхуяг нарын таван хүн нэр дэвшээд байснаас Б.Галаарид дахин сонгогдлоо. Түүнийг олонхийн саналаар дэмжсэн бөгөөд сэтгүүлчид түүнийг өөрсдийнх нь эрх ашгийн төлөө сайн ажиллахыг хүссэн юм.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top