Хуан Куадрадо Челсид нэгдлээ

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 31

Италийн Фиорентина багийн залуу од Хуан Каудрадо 18 сая фунтээр нэгдлээ. Тэрбээр өнгөрсөн зун Колумбын шигшээ багтай ДАШТ-нд тун амжилттай оролцсон юм. Лондоны баг энэхүү наймааг өвлийн солилцооны цонх хаагдахаас ердөө хэдхэн өдрийн өмнө хийсэн бөгөөд дундын шугамаа зузаатгах зорилготой байсан гэнэ. Ингэснээр Жозе Моуриньогийн баг өвлийн солилцоо наймаагаар нэг л тоглогч элсүүлээд байна.

Харин Куадрадотой зөрөөд Андрье Шурлье 30 сая еврогоор Европын Вольфсбург багтай нэгдлээ. Тэрбээр жилийн өмнө Германы Байер Ливеркузэн багаас Челсид ирсэн юм.

Б.Ган

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top