Лэди Гага нөхөрт гарна

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 31

Их Британийн Mirror сонинд бичсэнээр алдарт дуучин Лэди Гага удахгүй хуримын даашинз өмсч, нөхөрт гарах нь ээ. Мэдээж Лэди Гага удаан хугацаанд үерхсэн Тайлор Кэннитэй өрх тусгаарлах гэж буй бөгөөд тэд Лондоны хамгийн том ресторануудын нэг “Софт Палас”-т хуримын ёслолоо үйлдэнэ гэв.

Хосууд өнгөрсөн 2010 оноос хойш хамтран амьдарч эхэлсэн төдийгүй Лэди Гага сүйт залуугийнхаа талаар “Тэр байгаагүй бол би ийм амжилтад хүрэхгүй байсан” гэжээ. Гэхдээ тэдний хуримын тов албан ёсоор зарлагдаагүй байна. Зарим нэг хэвлэлд бичсэнээр Лэди Гага ирэх тавдугаар сард хуримлаж болзошгүй аж.

С.Үнэг

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongolia(60.206.145.30) 2015 оны 03 сарын 01

eoo.iim saihan zaluu yaj tolgoi n ergeheeree nud yaj soliihooroo.shono aidaggui yum bh daa

0  |  0
Top